Нөхөр мааань салсан ч би мартаж чадахгүй юм
2018/03/07
Сайн байна уу. Би 27 настай. Одоогоос 8 жилийн өмнө сайхан ханьтайгаа учирч билээ.Бид хөөрхөн охинтой, охин маань 5 настай хэн нэгний биш өөрийнхөө амьдралаа ярьж та нараас зөвлөмж авмаар санагдлаа.
Анхандаа ч бид Сайхан гэр бүл байсан. Сүүлийн 3 жил нөхөр маань шал өөр хүн болсон. Би нөхрийнхөө ээж аавыг нь асардаг. Ээж нь хэвтрийн хүн. Би бараг 5 жил хамт байсан. Тэр хугацаанд нөхөр аль хэдийн өөр хүнтэй болчихсон байсныг би сүүлд л мэдсэн. Зөвхөн эцэг эхийг нь бас охиноо гээд ажил ч хийх завгүй байдаг. Нэг мэдэхэд л өглө нэг мэдэхэд л орой болчихдог. Энэ амьдрал үргэлжилсээр л байсан. Нэг л өдөр ээж нь өнгөрч тэрний дараа нөхөр 2улаа салая гэж хэлж байсан. Яасан бэ гэсэн чинь өөр хүнт амьдраад бүүр 3 жил өнгөрчээ. Тэгээд л би салахгүй гэж их хичээдэг байсан. Сүүлдээ бүүр нөгөө хүнээ гэртээ авчирдаг болсон. Эмэгтэй хүн гэдэг үүднээс би шууд л охиноо аваад тэр гэрээс нь явсан. Одоо салаад жил болчихжээ. Би тэрнийг мартаж чадахгүй үнэхээр хэцүү. Охин ч уйлж унжаад л, тэр хүн бол эсрэгээрээ бид 2-г аль хэдийнэ мартчихсан. Охинтойгоо ч ярьдаггүй. Би одоо яах естой вэ.
Зочин · 2018/03/13
ter zaluugiinhaa dugaariig ogchih bi jaahan surgamj ogoodhii yasan owoo aalz we
Zorigoo · 2018/03/12
Hun yaah ve zuvluuch geed arga yadahdaa zovlongoo huvaaltsaj baihad haraal eruuluur hariug ni barih hereggui ee manaihaan... uuriig chini sonsohoor mash ih gantsaarddag bololtoi... garch naiz nartaigaa uulz, idevhitei bai... tgd uudruguur zuvhun huuhdiihee tuluu l amidar... ter zaluug bol martsan ni deer medeej... uur saihan zaluu oldoh l bailgui... uudrug baina shuu busgui...
Ганаа · 2018/03/11
Ажил төрөл хий тэр эргүү малаа март. анхнаасаа жаахан анзааргатай байхад яанаа. Нөхрийн цалин яаж байна? Цаг зав нь хэр байна гээд л. Хэт хардах биш жаахан заагтай байсан бол эхийг нь үхэхээс өмнө явчих байсан юм. Тэр хүүхэн нь ирээд асарч чадахгүй бол толгойгоо шаагаад л ичихгүй эргээд ирэх байв. Одоо бол юу ч битгий горьд. Охиндоо цаг заваа зориул. Өөрийгөө гаргуунд нь хаяж болохгүй. Сайхан будаад өнгөлөг яв. Би эр хүн гэхдээ ингэж хэзээ ч мал царайлахгүй. Чи эр хүний үүрэг хариуцлагыг нь үүрүүлж байгаагүйгээс болоод ингээд явсан. Тийм болохоор царай бүү алд. Сайхан яв. Сайхан залуу нас шүү дээ. Алдаа л биз уйлж унжиж болохгүй. Өөдрөг л яваарай даа.
zeblemj · 2018/03/11
chamd xairgvi um bn concoxod xetsvv ch vnen bna muuxai er bna daa iim cain xvn um chin chinii ajil bvtej ybna terentei xezee ch bitgii uulz tamd ochix xvn bna xeerxii
Зөвлөгөө · 2018/03/09
Юутай ч буцаж нийлэх хэрэггүй болов уу. Харин тэр хүний тухайд цаг хугацаа ч юм уу, эсвэл бурхан тэнгэр эсвэл үйлийн үр нь аль нэгэн цагт түүнд тохирсон шийтгэлийг нь хүлээлгэх биз ээ. Харин чиний хувьд тийм хүнтэй ханилж, тэр хүний эцэг эхийг нь ачилж байсаныг бодоход их сайн хүн байна. Яг энэ чигээрээ үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй. Зовсоны эцэст жаргадаг гэж үг байдаг энэ үг яг үнэн шүү. Чи эргэлзээгүй жаргах хүн байна итгээрэй.
h · 2018/03/08
arai doromjilj bga yum bish uu.ene setggdluudiig naad huuuurteeee uzuul.ter 2 uhej daldarval taarna.
h · 2018/03/08
yamar davartsan muu shees ve.
zochin · 2018/03/08
zaluu hun bn daa arai uuruur setgej,bodoj amidar.ohinii uilah yahav.tegeed ch uur hunii nuhur bolchihson hunii araas yund n ingedeg yum ve.haya.bie eruul,nas zaluu bgaa deeree uuruuguu saihan avch yav.
Зочин · 2018/03/07
Чамд огтхон ч хайргүй юм байна. Тийм болохоор чи ч бас мартсан нь дээр
zochin · 2018/03/07
yamar davartsan novshiin nuhur be? eej aaviig n halamjlaad asraad uguhud zugeer l geriin asragch shig l uzej bsan bna shd. Odoo ohinoo bodood saihan amidar bitgii gutar. Naad nuhur chin iim sain ehnereesee salaad hezeech saihan yvahgui. etseg et=hiig n asarsan achtai huniig gomdooson bol saina hezeech uzehgui. harin chi ooroo saihan amidraarai bitgii ergej niileerei
Зочин · 2018/03/07
Анхнаасаа өөртөө хайргүй хүнтэй гэрлэхээр үсрээд л 3 жил болоод сэтгэл нь хөрнө шүү дээ. Охидууд үүнийг мэдээсэй дээ.
Зочин · 2018/03/07
Гутрах хэрэггүйээ. хичээ. Нэг л өдөр мартагдчихдаг юм даа. Охиныхоо төлөө илүү их ажиллаж охиндоо бүхнээ зориул. Ажил хий. Суралц өөрийгөө завгүй байлга. Өөрийгөө өөрчлөхийг хичээ.
ИРГЭН · 2018/03/07
АМЬДРАЛ ТОГЛООМ БИШ САЛЖ ҮР ХҮҮХЭДЭЭ ГЭХГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ХҮҮХЭД УЙЛУУЛЖ ЗОВООДОГ ЮМ. ӨӨРӨӨ НАСНЫ ЭЦЭСТ ЗОВНОДОО. ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЧАНГА БАЙМААР БАЙНА. ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮНИЙ САЙН СУДЛАЖ ХАРЖ БАЙЖ ХҮҮХЭДТЭЙ БОЛМООР БАЙНА.