Э.Даш: Тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн
2018/03/11
Допингийн шинжилгээгээр улсын гарьд Ө.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нарын таван бөхөөс сэргээш илрээд байгаа юм. Тэгвэл энэ талаар Дундговь аймгийн харьяат, улсын начин Э.Даш цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.
Тэрээр “Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны 6 сарын 28нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад 2 удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шүрмэсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь 12 сарын 17нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл,уураг витамин ээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байнаа!!!” гэжээ.
Зочин · 2018/03/11
Iim yumaa medehgui barildana ch gej yu bhav berteltei bol bolichinol bizde dehii niiteeree doping gj shuugial bhad unasan buhud shaltag mundahgui gj buhchuud joohon judagtai bmaar yum da suuldni gonshignool
Зочин · 2018/03/11
Iim yumaa medehgui barildana ch gej yu bhav berteltei bol bolichinol bizde dehii niiteeree doping gj shuugial bhad unasan buhud shaltag mundahgui gj buhchuud joohon judagtai bmaar yum da suuldni gonshignool
hi · 2018/03/11
mongol buhiin holboo buhchuuddee ene talaar surgalt yvuuldag yumuu medmeer bna. yvuuldag bgaad heregleed bna gevel buhchuudiin uursdiinh n l buruu. mungu hiideg sportiinhon bj uursduu hariutslagatai bh heregtei. odoo hudlaa gemshih hereg bna uu. shiitgeliig n uguud daraa daraagiin buhchuuded n surgamj uguh heregtei6 naadmiin uer bolichood margaashnaas n ehleed heregleed bj bolohgui ee. ard tumnee hundetgeh heregtei
зочин · 2018/03/11
энэ хайрцагтай тариаг хийлгэсэн бол стероид даавар шүү дээ. хятадаас авчирч тариад бн уу даа. дараа нь маш их гаж нөлөөтэй