Аудитын ажилчид цалингийн нэмэгдлээ 90 хүртэл хувиар нэмүүлнэ
2018/03/13
Монгол улсын Ерөнхий аудитор 2018 оны 02-рсарын 02-ны өдөр УИХ-ын даргад төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоолгох тухай санал хүргүүлсэн.
Уг саналын дагуу УИХ-ын Төсвийн байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36.1 дэхь хэсэгт заасны дагуу “Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан 2018 оны 02-р сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар аудиторын цалингийн нэмэгдлийг дараах байдлаар нэмэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Төрийн албаны тухай хуулийн 28-р зүйлийн 28.7 дахь хэсгийг үндэслэн аудитын байгууллагын албан хаагчийн нэмэгдлийн хэмжээ ийм байх аж. Тодруулбал
- Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар
- Албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар
- Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар нэмэх саналыг оруулсан
Ингэснээр нэг аудит цалингаасаа гадна 90 хувийн нэмэгдэл авах боломжтой болж байгаа юм.
Ингэж цалин нэмэх болсон үндэслэлийг дараах байдлаар Сангийн сайд талбарласан. Тэрбээр “Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Ерөнхий аудитор, тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчээс бүрдэнэ. Эдгээр албан хаагч нь төрийн тусгай албан хаагч гэж тодорхойлсон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “…Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал”-ыг төрийн тусгай алба байхаар тодорхойлсон. Гэтэл өнөөдрийн байдлаар Төрийн аудитын байгууллагын албан хаагчид, төрийн алба хаасан хугацааны албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох хувь хэмжээ тогтоосон шийдвэр байхгүй тул төрийн бусад байгууллагын жишгийг баримтлан Монгол Улсын Ерөнхий аудитор нэмэгдлийн хэмжээг тогтоон олгож ирсэн байна. Тухайлбал, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5-25 хувиар, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 25-39 хувиар, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 10-30 хувь байна” гэдгийг хэлж байв.
Уг асуудлыг УИХ-ын байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Анхны хэлэлцүүлгээр дээр дурьдсан маягаар нэмэхийг дэмжсэн юм.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
TB · 2018/03/15
Хүн шалгана гэдэг ч тийм амар ажил биш шүү.Үнэхээр их ачаалалттай хүмүүс цалинг нь нэмэх нь зөвөө
Төрийн албан хаагч · 2018/03/14
Бусад төрийн албан хаагчид ажлаа яг адилхан хийдэг. Хэзээ ч цагтаа тардаггүй. Төрийн албан хаагчийн амьдрал тухайн ажлын байран дээр өнгөрч байна. Дандаа хараа хяналттай. Ажлаас хоцорвол цалингаас хасна. Хүүхдээ ч цэцэрлэг сургуульд нь хүргэж өгч амжддаггүй. Ажилтай хамт олонтой байхын тулд төрийн албанд ажиллаж байна. Тиймээс бүх төрийн албан хаагчдын цалинг адилхан нэмэх хэрэгтэй гэж үзэж байна.
aagii · 2018/03/13
audit-n humuus sain ajilaa hiideg gazar niigem iim baidaggui yum setguulchid huulichidiin araas ene auditiin hogiin novshuud orno
чимэг-очир · 2018/03/13
ажлаа чин үнэнч хйивэл болох байх гэхдэээ мөнгө нэхэж ажлаа хийдэгээ боль
shalguulagch · 2018/03/13
kk