Шалган нэвтрүүлэх систем шинэчлэгдлээ
2018/03/14
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүсэд болон обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх журам батлах тухай Ерөнхий захирлын А/142 тоот тушаал хэрэгжиж эхэллээ. Үйлдвэрийн бүс, обьектод хүн, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх харилцааг зохицуулах зорилгоор шалган нэвтрүүлэх 1,2 дугаар байрыг шинэчлэн, хяналтын төхөөрөмжийг суурилуулсан байна.
Шалган нэвтрүүлэх байраар дамжин өнгөрч буй Эрдэнэт үйлдвэрийн ажилтан бүр өөрийн ажлын үнэмлэхээр нэвтрэх бол гадны хүмүүс, зочид төлөөлөгч хувийн бичиг баримтаа шалгуулан, түр үнэмлэх авч нэвтрэх юм. Мөн тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх байрны орж гарах хаалган дээр зогсоож, хяналт тавих аж. Иймээс тус үйлдвэрийн ажилтан бүр ажилтны үнэмлэхээ байнга авч явахыг албаны хүмүүс анхааруулж байна.