Говь нутагт бууриа сахиж эзнээ хүлээсэн Монгол нохой тураалдаа орсон байжээ
2018/03/14
Монголын говийг манай гарагийн хамгийн эл хуль эзэнгүй хоосон газар гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ газарт хотоо манан, эзнээ хүлээн байсан нохойны үнэнч зан чанар төгсдөггүй ажээ. Хэдий хугацаагаар эзнээ хүлээж, бууриа сахин байсныг нь хэн ч үл мэдэх хөөрхий нэгэн Монгол нохойн тухай юм.
АНУ-ын улсын иргэн Ашлей гэх сайхан сэтгэлт эмэгтэй Өмнийн говьд жуулчилж явахдаа гэрийн бууриа сахин ядарч туйлдаж, өвчиндөө шаналан хэвтэж буй нохойг олж авчиран "UB-Vet" амьтны эмнэлэгт даатгаж үлдээжээ. Үүнээс хойш өдөр ирэх тусам бие нь сайжирч хоёр сар хүрэхгүй хугацаанд бүрэн эдгэсэн байна. Энэ хугацаанд шинэ гэр бүлээ олж АНУ-ын Нью-Йорк мужийн харъяат нохой болжээ. Энэ бол жинхэнэ МОНГОЛ нохойн зан чанар болов уу...
munkh orgil · 2018/03/14
hudlaa shaahaa boli sda mongol nohoi nemts 2iig ylgahdaagai t1 hvmvvsd zoriulaad bgaa ymuu haashaa ym