Ерөнхий шүүгч Ц.Зориг танаас хариулт нэхэж байна
2018/03/15
Монголын шүүх засаглалын талаар амтай, хэлтэй болгон нь ярьж байна. Хөшигний цаана хууль бус ямар ажиллагаа өрнөдгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дэлгэснээр одоо үүсээд буй дуулианы эхлэлийг тавьсан. Зарим шүүгчийн дансанд нэг сая ам.доллар байсан.
Шүүгчийн таван настай хүүхдийн дансанд 500 сая төгрөг байсан гэхчилэн шуугиан тарьж орхив. Үүгээр зогсохгүй ашигт малтмалын лизенз хууль бусаар авсан гэдэг асуудлаар шүүхдэлцэхээр хууль бусаар эвлэрүүлж, баталдаг. Анхан шатны шүүхэд 50 мянга, давж заалдах шатны шүүхэд 100 мянга, хяналтын шатны шүүхэд 200 мянган ам.долларын авлига авдаг гээд илчилж орхив. Хачирхалтай нь, эрхэм гишүүний дурдсан баримтын хүрээнд мэдээлэл өгчих хүн одоо хүртэл гарч ирээгүй л байна. Уг нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн мэдэгдэл хийгээсэй” хэмээн хүссэн. Даанч түүний санаснаар болсонгүй. Үүнд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг та хариулт өгөхгүй юм уу. Аливаа хэрэг, маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шударга ёсыг чанд сахина гэсэн тангаргаа зарим шүүгч мартчихаад яваа юм биш үү. УИХ-ын гишүүний хэлсэн шиг зүйл байхгүй бол шүүгчдийнхээ нэр төрийг цэвэрлэж, тангаргаа умартсан шүүгч байгаа бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг олон хүн хүлээж байна. Эрхэм гишүүн, хуульчийн амнаас гарсан үг мэдээж баримт, нотолгоотой. Тэрбээр удахгүй баримт дэлгэнэ гэдгээ ч хэлсэн. Гэтэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч та яагаад дуугүй сууна вэ. Энэ нь та Х.Нямбаатар гишүүний хэлснийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор байна.
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зочин · 2018/03/16
Хурцын хүн дээ
Дорж · 2018/03/15
Ц.Зоригийг байхад шүүх хэзээ ч шударга ажиллахгүй нь. Энэ нөхрийг хуулийг хэрхэн завхруулдгийг нь шалгавал өөрөө харин эрүүгийн хэрэгтэн болох байх.
Дорж · 2018/03/15
Ц.Зоригийг байхад шүүх хэзээ ч шударга ажиллахгүй нь. Энэ нөхрийг хуулийг хэрхэн завхруулдгийг нь шалгавал өөрөө харин эрүүгийн хэрэгтэн болох байх.
зочин · 2018/03/15
Энгийн логикоор бодоход ойлгожмтой асуудал дээд шүүхэд унасан тохиолдол байдаг энэ нэг юм хэлээд байгаа юм биш үү
ИРГЭН · 2018/03/15
ШҮҮХ ПРОКУРОРЫНХОН ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БАЙНА?
zochin · 2018/03/15
ene hunii bair suuri yamar bh ni yamar hamaa bnaa buh shuugchee medehgui shde uneheer barimttai notolgootoi bol ugdug heldeg gazar ni uguud shalguulaach de zaaval ene huneer yum heluuleh ged bdag ni yamar uchirtai yum be tegeed ch ene hun buh shuugch narig tuluulj chadahgui nyambaatart helehed zugeer l barimtaa ATG-t uguud shalguul terni daraa chinii helsen unen bsan u hudla bsan u gdg ni haragdana ene hun yu ch helsen bla ged nyambaatarin helsen zuil unen esvel hudla bolohgui
Зочин · 2018/03/15
Өөрөө авилгачин болохоор дугарч чадахгүй л болов уу. Гэхдээ албан тушаалаа хүндэтгээд нэг юм хэлсэн нь дээр байх шүү.
Зочин · 2018/03/15
Хэлэх үг байхгүй ш дээ ямар үнэн ш дээ гэж хэлэлтэй нь биш