30 гартлаа онгон атар байх нь тийм ч сайн зүйл бололттой
2018/03/16
Би 32 насандаа хамгийн анх эр хүнтэй үнсэлдэж, унтаж билээ. Тэр хүний хувьд би ямар ч үнэ цэнэгүй, зуурдын нэг л зүйл болж таарсан. амьдрал санаснаар болдоггүй юм билээ.
Сайхан хайр мөрөөдөөд л, нэг л хүнтэйгээ гэж боддог байлаа. Болж өгвөл зөв хүнээ л олж таниарай даа. Миний хувьд огтоосоо ч эр хүнтэй уулзаж учрахгүй амьдраад, нөгөө цагаан морьтой ханхүү нь ирэх юм байх гэхшүү бодож явсаар 30 нас гарсан даа. Тэгээд л тэр хүнд дурласан даа. Анхнаасаа л энэ огт бүтэхгүй зүйл гэж мэдэж байсан ч гэсэн, тэр хүн улайхгүй худлаа ярьж байгааг нь 100 хувь мэдсээр байсан мөртлөө, яалт ч аргагүй секс хийхгүй бол болохгүй санагдаад л. ЭНэ бол маш бүтэлгүй явдал байлаа. Одоогоор миний эхний бөгөөд сүүлчийн сексийг бараг 3 жилийн өмнө тохиолдсон гэхүү дээ. Одоо ямар ч хүсэл, урам зориг алга.
30 гартлаа онгон атар байх нь тийм ч сайн зүйл бололттой. заримдаа өөрөөсөө ч айх юм. энэ чигээрээ явж байгаад чавганц болно гэхээс. Бас яаж зөв хүнээ олно гэхээс. Хүнд итгэхээ байж
Эмэгтэй · 2020/11/28
Нэг хэсэг хүмүүсийг ойлгож хүндэлмээр байнаа... учир нь манай монголчууд дунд харьцангуй уламжлалт сэтгэлгээгээр өссөн хүмүүжсэн охид эмэгтэйчүүд байдаг. Зөвхөн хайртай хүн юм уу нөхөртэйгээ л унтана гэсэн үзэлтэй багаасаа өөртөө суулгачихдаг. Тэгсээр яваад зарим азтай нь учирдагтайгаа учраад сайхан амьдрана зарим нь энэ эмэгтэй шиг хэцүү сэтгэлдээ юмтай үлдчихдэг. Үүнд энэ хүнийг буруутгах хэрэггүй. Энэ бол гэр бүл мөн монголын уламжлалт сэтгэхүйтэй холбож үзмээр байна.... эрчүүд дунд ч ийм сэтгэлгээр өөгшүүлсэн үзэлтэй хүмүүс их. Жишээ нь эхнэрээ онгон биш л ирээ биз дээ гээд хэрүүл хийх үзэгдэл түгээмэл шүү дээ... хаа хаанаа асуудал байхад өдий насалтлаа тэсэж тэвчиж сүүлдээ буруутай юм шиг мэдрэмжтэй хоцроно гэдэг эргээд энэ эмэгтэй хохирч байна
Эмэгтэй · 2020/11/28
Энэ эмэгтэй сэтгэцийн өвчинтэй биш хөөе хүмүүсээ ойлго. Чи зүгээр л шоконд орчихож... нээх хүнд биш дээ санаа зоволтгүй. Би 37 настай хүнтэй унтаж байгаагүй ээ. Багаасаа их хүмүүжилтэй айлд өссөн, мөрөөдөмтгий охин байсан, бас л үздэг хардаг үлгэр кино охидын яриа гээд л бүгдээс намайг гээд чин сэтгэлээсээ шулуудаад ирэх хан хүүгээ хүлээсээр ганц бие явна. Найз залуутай байж үзсээн... үнэндээ тэд сэтгэлээрээ тууштай байгаагүй ээ... худлаа гарууд байсан. Түүнийг нь мэдэнгүүтээ унтмаагүй шууд татгалздаг байсан, тэр нь ч зөв байсан... ер нь бодит амьдрал дээр олон эмэгтэйчүүд аргаа бараад тэсэж чадалгүй өөрт нь хайргүйг мэдсээр хэр нь хүнтэй унтаад үзчихдэг тохиолдол зөндөө юм байна лээ ш дээ... чи өөртөө итгө чи ямар ч буруугүй... сайхан зүйл бодоод өөдрөг яв.. болно доо...
Зочин · 2018/03/17
Тун харамсалтай эгч нь 34 настай онгон нөхөртэйгөө учирч одоо амьдрал сайхан баяр баясгалантай их дотно аз жаргалтай амьдарч байна даа.
ah · 2018/03/16
setgel zuichtei uulz, yarilts, uneheer naadah chini setgetsiin uvchin bnaa, buh zuil chini bodson shig muu bdaggui l bhgui yu ene amidrald, ingej amidraad ch yahav de, naad balai bdlasa yaraltai hurdan garch gazar deer buuj, jiriin humuusiin amidralaar amidrah heregtei, aldaagui amidral, aldaagui zaluu nas gej bdaggui yum shu de duu mini, zugeer l saihan amidrah heregti gej zuvlue
ЗОЧИН · 2018/03/16
НАДТАЙ НЭГ УНТААД ҮЗ. ГАЙХАМШГИЙГ МЭДРЭХ БОЛНО.
Зочин · 2018/03/16
сэтгэцийн эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. ямар нэг сэтгэцийн өвчин гэдэг нь гарцаагүй. 1 удаа амьдарах амьдралыг ингэж сэтгээд дуусвал хөөрхийлөлтэй.