Нас барсан нөхрийнхөө өмнөөс нэг жил тэтгэврийг нь авчээ
2018/03/26
Нас барсан хүний өмнөөс тэтгэврийг нь бүтэн нэг жилийн турш авч байсан тохиолдол орон нутагт гарсан байна. Тодруулбал, Б.У нь өөрийн нөхөр Г.Л 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байхад нас барсан тухай хасалт хийлгэхгүйгээр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаанд хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ болох өндөр насны тэтгэвэрт нийт 4.436.712 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсны тэтгэмж 1.000.000 төгрөгийг авч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд 5.436.712 төгрөгийн хохирол учруулжээ.
Нас барсан нөхрийнхөө тэтгвэрийг авч байсан иргэн Б.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Төрийн өмнө их муухай хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна. Би нэг хэсэг сэтгэл гутралтай хэцүү байдаг байсан. нэг л мэдэхэд ийм хэрэг хийчихсэн байсан. Ийм хэрэг хийх ёсгүй байсан юм. Нөхөр болон хүүгээ алдаад элий балай болчихсон байсан. Хохиролд 5.436.712 төгрөг төлсөн. Миний буруу...” гэсэн байна.
Талийгаач нь Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын оршин сугуч Г.Л нь 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгож, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тэтгэвэр авсан байна. Гэтэл үнэн хэрэгтээ 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г.Л гэх хүнийг нас барсан байсныг нийгмийн даатгалынхан огт мэдээгүй аж.
Уг нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт “...тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагаас шийдвэр гарсан бол...” гэж заасан байдаг. Мөн хуулийн 28.3-т “...тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй...”, гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Г.Л-г нас барсан тохиолдолд даруй мэдэгдэх үүрэгтэй байсан.
Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар “...оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор тэтгэмжийг авна...” гэсэн заалтыг зөрчиж Г.Л гэгчийг нас барснаас хойш 12 сарын дараа оршуулгын тэтгэмж авсан нь хууль зөрчсөн байх тул оршуулгын тэтгэмжийг буцаан олгуулах хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл нас барснаас хойш 4 долоо хоног, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор оршуулгын тэтгэмж авах эрх нь үүсэх ба 6 сараас хэтэрсэн тохиолдолд оршуулгын тэтгэмж авах эрх үүсэхгүй. Оршуулгын тэтгэмж нь заавал олгох тэтгэмжийн нэг боловч тэтгэмж авах хугацаа хэтэрсэн тохиолдолд тэтгэмжийг олгохгүй.
Ийм байхад нөхрийнхөө өмнөөс тэтгэврийг нь нэг жилийн турш авч, нас барсны тэтгэмж авах хугацаа өнгөрсөн байхад авсан байгаа юм.
Тэгвэл энэ үйлдэлд нь цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Улмаар Эрүүгийн хуулийн 18.12.1. буюу Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Б.У г зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээ авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ял оноож тэнсэн харгалзсан байна.
Учир нь тэрбээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн улсаас авсан мөнгөө эргүүлэн өгсөн тул ялыг нь хөнгөрүүлсэн нь энэ юм.
Тиймээс иргэд нас барсан хүний өмнөөс тэтгэвр авах талаа санах ч хэрэггүй. Хэрвээ авсан байх юм бол гэмт хэрэгтэн болохыг сэрэмжлүүлж байна.
зочин · 2018/03/27
Өвөг дээсдэс цусаа урсган амиа өгч бидээнд үлдээсэн эх орноо, газар шороогоо, ард түмний өмчөө хаиуханд хулгайлан зарж идсэн С.Баяр, Баярцогт нарыг яллаагүй шоронд хийгээгүй байж энэ муу авгайгаар оролдож байхаасаа ичээч хуулийнхаан.
unshigch · 2018/03/27
ulsaa hudaldsan omhii hulgaich nariinhaa bol bogsiig gyalaital doloono. tegeed tednees gololzoj aij, byalduuchlan dargaa dargaa geed byalduuchlana
irgen · 2018/03/27
ug ni huuliig uurchluud nas barsan hvnii tetgeber ni vldej byi ger bvld ni ugdug bolgomoor uym
irgen · 2018/03/27
ug ni huuliig uurchluud nas barsan hvnii tetgeber ni vldej byi ger bvld ni ugdug bolgomoor uym
Зочин · 2018/03/26
яагаад болохгүй гэж тэр байтугай л улсын өмч завшиж байгаа биздээ.Хурдан тэр хамтын тэтгэвэрийн хуулиа батлавал таарна.Муу улстөрд гарсан хулгайчууд хэдэн тэрбумаар нь идээд нэг ч зоос эргэн төлдөггүй байж.Энэ ядарсан иргэн насаараа хамт нэг тогооноос хоол идэж зовлон жаргалаа хуваалцсан юм чинь энэ байтугай л эрхтэй байх шүү.
иргэн · 2018/03/26
Ядарсан иргэний хийсэн хэрэг бол хэдхэн цагийн дотор шийтгэлээ хамгийн чангаар авч байна. Харин нөгөө УИХ гишүүний хийсэн хэрэгүүд, Стандарт банк, авилга авсан луйварчидын хэргийг хурдан шийдээч ээ
Zochin · 2018/03/26
Odoo nogoo yriad baisan hamtiin tetgveree l avsan bnashtee.neg n nas barval neg n avna geed bsan tegeed huuli n batlagdaavui bhad amidrald hergjuulsen l bn
гайхалтай · 2018/03/26
Манай цагдаа ямар том хэрэг илрүүлж, шүүх ямар хурдан шийдвэрлэдэг юм бэ, харц ардад халтай, хаад түшмэдэд ээлтэй Монголын хуулийн байгууллагын жинхэнэ үнэн дүр зураг, нүүр царай гэж энэ дээ. 60 тэрбум, Стандарт банк, оффшор данс, бандаашны хэрэг гараад хэдэн жил болов, хэн шийтгэл хүлээв?
Зочин · 2018/03/26
terbumaar hulgailj bgaa hulgaich naraa bariadhaach.
монгол иргэн · 2018/03/26
Энэ бол нэг талаас нь харвал хууль зөрчсөн гэмт хэрэг,нөгөө талаас нь харвал хань ижилээ алдсан,аргаа барсан хүний амьдрах арга,уг нь ийм хүнд нас барагч нөхрийн нь тэтгэвэрийн зохих хувийг олгох энэрэнгүй шудрага хуулийг АН ард түмэндээ зориулаж гаргасаныг МАН эрх мэдэлд хүрэнгүүт устгасан,энэ эмэгтэйн хэрэг гэмт үйлдэл мөн ч гэсэн МАН-ын цагаандаа гарсан луйварчдын үйлдсэн хэргийн дэргэд юу ч биш,орхивол таарна,хариуцлагагүй ажилласан цаад нөхөдөөр нь хохиролыг төлүүл.
чимэг-очир · 2018/03/26
байцаагч ажлаа хийгээгүй байна. хуйвалдсан
зочин · 2018/03/26
нийгмийн даатгалынхан оролцсон нь тодорхой байна казакууд анх энэ залиланг гаргаа биз дэ
zochin · 2018/03/26
muu eriin ym hiih ymdaa. mungu tsagaan nud ulaan gegch l boljdee..