Ц.Нямдорж сайдад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
2018/03/26
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид Прокурор болон Тагнуулын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн үндэслэлээр хуурай дүү С.Анхбаярыг нь Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн бол Ц.Нямдоржийг улсын нууц задруулсан хэргээр шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалжаас өглөө.
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох эсэхийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн халдашгүй дархан эрхтэй хэд хэдэн гишүүн үг сөрж, хэвлэлээр уралцсан. Тэдний нэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж.
Б.Хурц С.Зоригийн хэрэг яагаад энэ олон жил улсын нууцад байсан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хятадын тагнуултай холбоотой эсэх, мөн Эрдэнэт үйлдвэрийн шахаа болоод бизнесийн бүлэглэл гээд олон зүйлийн талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож Хятадын тагнуултай холбоотой эсэх асуултад хариулахдаа шүүхийн тогтоол уншиж, гүйцэтгэх ажилтны нэрийг мэдээлсэн билээ. Тодруулбал, “Надтай холбож яриад байдаг юм. Миний авчирсан гол цаас нь энэ. 2004 оны нэгдүгээр сарын 8-нд шийтгэх 16 дугаар тогтоол гэж байна. Энэ тогтоолоор Ж.Баатарыг хоёр хэрэгт шийтгэсэн. Би шүүхийн тогтоол уншиж байна шүү. Ж.Баатар нь албан тушаал, ажил үүргийн хүрээнд мэдэж байсан төрийн нууц онц чухал, маш нууц зэрэгтэй гүйцэтгэх ажиллагааны материалыг задруулснаас нууц мэдээллийн эх сурвалж илэрч, тагнуулын байгууллагад хохирол учирсан. Хоёрдугаарт, Ц.Нямдоржийг Хятадын тусгай албадтай холбоотой гэж эх орноосоо урвах, онц хүнд гэмт хэрэгт яллуулахаар гүтгэснээс Ц.Нямдоржид учирсан гэм буруутай тул гээд ялыг нь өгсөн байгаа юм. Давж заалдах хурал нь 2004 оны арванхоёрдугаар сарын 26-нд болж хотын шүүхийн давж заалдах шатны гурван шүүгч оролцоод 89 дүгээр магадлал гараад үүнийг баталсан. Тэр тогтоол дотор Ж.Баатарын өөрийнх нь мэдүүлэг байна. Г.Гэрэлчулууны хийсэн төлөвлөгөөг би баталсан гэж Баатар өөрөө хэлж байгаа юм. Г.Гэрэлчулуун нь өөрийнх нь ажилтан” хэмээсэн.
Улсыг аюулаас хамгаалах байгууллагын дарга асан хошууч генерал Ж.Баатарын Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” гэсэн тогтоолыг ийнхүү олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уншиж өгсөн юм. Хуульч, салбарынхаа сайдаар таван ч удаа ажиллаж байсан хатуу самрын хувьд эл асуудал улсын нууцад хамааралтай эсэхийг мэдэж байсан биз. Түүний уншиж танилцуулсан тэрхүү шүүхийн тогтоол нууцын архивт хадгалагдаж байх учиртай. Хэдийгээр тэрбээр өөрийгөө өмгөөлж, албан ёсны баримттай тайлбар хийсэн гэж байгаа ч нөгөө талаараа хуулийн байгууллагын нууцад хамаарах туслах ажилтны нэрийг ч илчилж орхисон нь ийнхүү өөрийг нь хуулийн байгууллагад дуудагдаж, шалгагдах үндэслэл болсон бололтой.
Төрийн нууцын тухай хуульд “төрийн нууц” гэдэг нь “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлнэ” гэж заажээ. Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс зарим барилга, байгууламж, төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж байгаа тодорхой үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулж болох тухай заалт мөн бий. Төрийн нууцын тухай хуулийн дээрх заалтын дагуу Төрийн нууцын тухай жагсаалтыг баталдаг.
Эрүүгийн хуулийн 19.11.1-д “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Мөн хуулийн 19.12.1-д “Төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргийн шинжгүй бол гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 19.12.2-т “Энэ гэмт хэргийг үйлдэж төрийн маш нууц, онц чухал-маш нууцыг задруулсан бол таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Өмнө нь Л.Санжаасүрэн өмгөөлсөн хэргийнхээ нууцыг задруулсан хэргээр шүүхээр шийтгүүлж, ялаа эдэлсэн бол төрийн нууц задруулсан хэргээр Ц.Жаргалсайхан шүүхээс ял сонсч, харин түүнд тухайн материалыг дамжуулсан гэгдсэн хоёр эмэгтэй тушаал дэвшсэн гэх мэдээлэл байдаг. Мөн хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Гүндалай Ц.Нямдоржийг “тагнуулч” болохыг илчлэх гээд улсын нууцад хамаарах олон чухал баримтыг задруулсан гэж хэсэг шуугисан ч хариуцлага хүлээгээгүй. Ямартай ч Монгол Улсын түүхэнд, Монголын хууль хүчний байгууллагын түүхэнд салбарын сайддаа хэрэг үүсгэн ийнхүү шалгаж эхэлсэн явдал гарч байсангүй.
Үргэлжлэлийг Нийгмийн шуудан сонин
Зочин · 2018/03/27
жүжиг
Зочин · 2018/03/27
жүжиг
Зочин · 2018/03/27
нямдоржийг зайлуулах ажиллагаа эхлэлээ
Иргэн · 2018/03/27
Шалгах хэрэгтэй . Асем-н асуудалд бас нэр ороод л явж байсан .
Зочин · 2018/03/27
Шалгах хэрэгтэй . Асем-н асуудалд бас нэр ороод л явж байсан .
Зочин · 2018/03/27
Шалгах хэрэгтэй . Асем-н асуудалд бас нэр ороод л явж байсан .
Зочин · 2018/03/26
shalgah heregtei udii tudii terbumiin avilgiin heregt ner holbogdoj yavdag hvniig shalgahni zuv .enhbayr nom daisan hergeer yaj yargaluullaa . iim aimshigtai avilagchidiig bol tcaazalsan ch bagadana.
Зочин · 2018/03/26
Хурцын хамсаатнууд хөдлөөд эхэлж дээ.ха ха
хулгайчид · 2018/03/26
Офшор Бяарцогт хуужааг яагаад барихгүй байна вэ.
Vлгэрт итгэхгvй · 2018/03/26
Нямка ахын амыг барих нь дээ Улам тэмцээ цаадуул Чинь давранааа
Vлгэрт итгэхгvй · 2018/03/26
Нямка ахын амыг барих нь дээ Улам тэмцээ цаадуул Чинь давранааа
Иргэн · 2018/03/26
Нямдоржийг дарж аваад луйвраа хийцгээх гэж байх шив дээ
Зочин · 2018/03/26
ih herlaas shalguulaagui hun uldeh ni uu kkk
Иргэн · 2018/03/26
Эрдэнэтиин асуудлыг хурдан шиидэх ёстой шүү .баярцогт монгол хүн л юм бол авилга авснаа хүлээх юм бол улсад их хэрэгтэй сэн
$eA · 2018/03/26
Энэ Элбэгээ заавар зөвөлгөөг харамгүй өгч байна шүү. Цаанаас нь сэмээрхэн удирдаал
M · 2018/03/26
ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАРЧИД МӨНГТЭЙ ГЭСЭНДЭЭ ТОМ ХӨДӨЛЖ БАЙНА ШҮҮ