“Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын шинэ бүтээлийг бүртгэж байна
2018/04/02
Компанийн хэмжээнд өрнөдөг бүтээмжийн хөдөлгөөний хүрээнд бий болсон сайжруулсан загвар, бүтээлийн үзлэг тооллого үндсэн дөрвөн цех болон, Геологи хайгуулын анги, Чанар хяналтын хэлтэст явагдаж байна. Түүх сөхвөл, “Эрдэнэт” үйлдвэр 1978 онд ашиглалтанд орсноос хойш ажилчдын гаргасан шинэ бүтээл оновчтой саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, үр ашгийг нь тооцон, урамшуулж ирсэн. Дараа нь 1979 оноос Шинэ бүтээл, оновчтой саналын бүртгэлийн системийг нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүтээмж, инновацийн хөдөлгөөн болтлоо өргөжин хөгжиж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчдын гаргасан санал нь хуучин тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, эрчим хүч хэмнэх, импорт орлох бараа бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нөхцөл сайжруулах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг байдаг. Өнөөдрийн байдлаар нийт 4733 санал бүртгэгдсэнээс 85.5% хувийг ашигтай загвараар баталгаажуулан үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
У.Цэрэнбат