БСШУС-ын сайд Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцав
2018/04/02
УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуульд ажлын уулзалт хийж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр сургуулийн захирал С.Давааням Технологийн сургуульд тулгамдаж буй асуудлууд, ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулав.
Уулзалтын дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Технологийн сургуулийн хичээлийн байр, судалгааны лаборатори болонномын сангийн үйл ажиллагаатай танилцав.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ,”Монгол улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь олон тулгуурт эдийн засгийн бодлого юм. Түүний дотор уул уурхайн салбарт чиглэгдсэн эдийн засгийн үр ашигтай бодлогыг явуулах нь тодорхой. Тийм ч учраас Зууны манлай бүтээн байгуулалт болсон “Эрдэнэт үйлдвэр”- ийн дэргэдэх 40 гаруй жилийн түүхтэй, үйл ажиллагаа нь тогтворжсон Технологийн сургуулийн статусыг тодорхой болгох асуудал хамгийн чухал юм” гэв.
Д.Пүрэвжаргал