Сүнстэй инээдмийн кино буюу "Параллель ертөнц" киноны нээлтийн зургаас
2018/04/03
Өнгөрсөн баасан гарагт Монголын хамгийн анхны сүнстэй инээдмийн кино буюу "Параллель ертөнц" кино Хүннү Молл-д нээлтээ хийсэн билээ.
Найруулагч Ц.Амартүвшин болон Б.Ганчулуун нарын хамтран бүтээсэн уг киноны гол дүрд жүжигчин У.Цогтбаяр болон Б.Барслхагва нар тоглосон юм. Нээлтийн арга хэмжээнд олон уран бүтээлчид ирж, тэдний шинэ бүтээлийг үзэн сонирхжээ. Үүнээс гадна тус арга хэмжээний үеэр Ц.Амартүвшин болон Б.Ганчулуун нар Соёлын Тэргүүний Ажилтан хэмээн хүндтэй цол тэмдэгийн эзэд болж баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал давхацсан юм.
Инээдмийн фантастик тус кинонд 25 жилийн өмнө өөд болсон нэгэн сүнстэй таарч буй залуугийн хөгжилтэй түүх өрнөх бөгөөд эцэст нь тэд амьдралын нандин хором гэж юу болохыг уг кинонд тусган харуулжээ.
Саяхан нээлтээ хийсэн энэ бүтээл бүх кино театруудын дэлгэцнээ гарч байгаа бөгөөд амьдралын сайн сайхан, инээд бэлэглэх тус киноны нээлтийн арга хэмжээний фото сурвалжлагыг танд хүргэж байна.