Гэрэл зураг түүх өгүүлнэ: Монголын анхны мэргэжлийн жолооч Бадам
2018/04/03
Монголын анхны мэргэжлийн жолооч бол Вампилын Бадам гэх эрхэм аж. Тэрбээр Богд Хаантаны хувийн жолоочоор ажиллаж байжээ.Түүгээр барахгүй тэрээр Богд хааны ордонд цагчин, сантехникч, цахилгаанчин хийдэг байж.
1919-1920 оны хооронд Монгол улсад 10 гаруй ширхэг авто машин байсан бөгөөд дийлэнхи нь Богд хааны мэдэлд байжээ. В.Бадам нь 1886 онд Онон голын эрэг дээр төрсөн монгол буриад үндэстэн юм. 1911 онд Нийслэл Хүрээнд ирж Богд Хааны ордонд ажиллаж эхэлжээ. Дараа нь тэрээр 1935 онд БНМАУ-ын кино хороонд зурагчинаар ажилд орсон хэмээн бичсэн байдаг.