Уртын дуучин хэдий ч нийтийн болон рок попын төрөл жанрын дуунуудыг тун ч чадварлагаар амилуулж, дуунд дуртай сонсогч түмнээ баярлуулах болсон залуу дуучин  МУСТА А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” тоглолтоо өнгөрөгч онд амжилттай хийсэн билээ. “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дууг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амилуулан олныг баясгаж яваа дуучин бүсгүй маань бүр бага байхаасаа л эхлээд дуучин болохыг мөрөөдсөн гэдэг.

Дашрамд дуулгахад, “Баясгалантай сайхан” тоглолтын бичлэг сар шинээр телевизээр гарах юм байна.

Ингээд уншигч та бүхэндээ уртын дуучин бүсгүйн хувийн зургаас хүргэе.