Дуучин А.Түмэн-Өлзий: Би хүнийг барьсан цүнхээр нь дүгнэдэг хүн биш
2014/01/15
Уртын дуучин А.Түмэн-Өлзийг сонсогч олон андахгүй сайн танина. Монголын дууны урлагийн нэрт мастеруудын авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдсөн “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амьдруулж дуунд дуртай дуучин монгол түмэндээ хэдийнээ танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолт өнгөрсөн онд болсон билээ.
Саяхан түүний талаар "Хүүхнүүдийг ямар чанарын цүнх барьснаар нь шинждэг" гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Энэ талаар Дуучин А.Түмэн-Өлзийгөөс тодруулснаа энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцоллоо.
Тэрбээр "Намайг хүүхнүүдийг барьсан цүнхээр нь дүгнэдэг гэсэн мэдээлэл гарсан байсан. Би тэгж хүнийг барьсан эд зүйлээр шинждэг хүн биш миний талаар худал мэдээлэл бичээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй гэдгийг мэддэг, ёс зүйтэй байх хэрэгтэй. Би тийм ярилцлага өгөөгүй. Хүмүүсийг өнгө мөнгөөр нь дүгнэдэггүй. Хүнийг гартаа барьсан цүнхээр нь дүгнэдэг хаанахын ёс байдаг юм. Надад хүнийг эд хөрөнгөөр нь дүгнэх хүмүүжил байхгүй" гэлээ.
Д.Ана
Зочин · 2014/01/16
medeej shde.ene ***** site iin erguu setguulchid duraaraa ****aj bdagaa bolimoor yum.itgehgui baisiin tiim bailgui dee.