Бид өмнө нь Монголын холимог тулааны аварга, "Шандас Дожо" клубуын тамирчин О.Пүрэвийн мэдээллийг хүргэж байсан билээ. Тэрбээр элдэв хэв маяггүй, амьдралын төлөө, эхнэр хүүхдийнхээ төлөө чин үнэнчээр хөдөлмөрлөж буйгаа илэрхийлэн өөрийнхөө цахим хуудаснаа бичсэн нь олон хүний анхааралд хүрсэн. 

Тэгвэл тэрбээр өөрийг нь дэмжсэн нийт монголчууддаа хандан баярласан талархсанаа илэрхийлэн ийн бичжээ. 

 

Сайн байцгаануу Монгол ахан дүүс минь ээ. Сайнтай муутай ч энэхэн цаг хугацаанд та бүхэнтэйгээ хамт Монгол эх орондоо амьдарч байгаадаа маш их баяртай байна аа

Миний хийж амьдралдаа хэрэгтэй мөнгөө олдог ажлыг ойлгосон та бүгдэд баярлалаа. Энэ хугацаанд эхнэртэйгээ хамт зам дээр ундаа ус зарж байхад хүмүүс ус ундаа маш сайн авч эхэлсээн. Хүний амьдарлыг ойлгож дэмждэг ийм олон хүмүүс эх оронд минь байгаад маш их баяртай байна. Та бүгдийнхээ надад бэлэглэсэн сайхан үг энергийн хүчээр миний амьдрал өөдлөн дэвжиж улам сайхан болж байгаашүү.

Мөнгөнөөс илүү сайхан үнэтэй зүйлсийг бие сэтгэлд минь мэдрүүлж байгаа Монгол түмэндээ баярлалаа. Би цаашдаа улам хичээн та бүхэндээ маш сайн үйлчилнээ. Баярлалаа

 

Сонирхуулж хэлэхэд, өнөөдөр буюу 4 сарын 7 нд Пүрэв маань SHINOBUFIGHT тэмцээний шилдэг 8-д шалгарсан тулаанаа хийх бөгөөд одоо 2 ялж чадвал аваргын төлөө тулалдаж 10 сая төгрөгийн эзэн болох боломжтой болох юм. Пүрэвээг дэмжээрэй амжилт хүсье

  •  

  • 3

     

  • 4

     

  • 5

     

  • 6

     

  • 7

     

  • 8