ХЭД ХЭДЭН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЦУЦЛАГДАВ
2014/01/15
Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн жилийн ээлжит төлбөрөө урьдчилан төлөөгүй хэд хэдэн аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ. Тухайлбал, Дундговь аймгийн “Ухаа-Овоо” талбайг эзэмшигч “Гео-Эрин” компани, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд орших “Эрдэнэ Монгол”, Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Гурван талст” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Мөн Дундговь аймгийн “Глобал истерн минералз рисеч”, Баянхонгор аймаг дахь “Эм Эм Ар Ай”, Дорноговь аймаг дахь “Монлаа” компаниудын тусгай зөвшөөрлийг ч хүчингүй болгожээ.