МУСТА П.Идэржавхлан нэг насны хайруудыг магтан дуулсан тоглолтоо хийнэ
2018/04/09
Арван дөрвөн жилийн тэртээ 2004 онд СУИС-ийн дуулаачийн ангид элсэн орсноор уран бүтээлчийн замналаа эхлэж, 2008 онд буюу 10-н жилийн өмнө “Ижий энтэй эгч” хэмээх дуугаа гаргасан нь тухайн үедээ хит болон эгшиглэж олон түмэнд танигдсан дуучин МУСТА П.Идэржавхлан нэг насны хайруудыг магтан дуулсан “Энэ насны хайр” хэмээх гурав дахь бие даасан тоглолтоо 04 сарын 20-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ.
Дуучин П.Идэржавхлангийн хувьд "Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар", “Хөөрхөн тэр минь”, "Дүүгээ санана", “Дорнын бүсгүй”, "Андын Сэтгэл" зэрэг олон сайхан дуунуудыг хит болгон эгшиглүүлж ирсэн бөгөөд сүүлийн үед “Энэ насны хайр”, "Хайранд минь итгээрэй" зэрэг дуунууд нь мөн адил хит болон эгшиглэсээр байна.
Энэ сарын 20-нд болох “Энэ насны хайр” тоглолтонд нь Дуучин П.Идэржавхланд баяр хүргэхээр түүнтэй хамтран уран бүтээлээ туурвидаг олон сайхан дуучид оролцож үзэгчдэд нь бэлэг барих бөгөөд тун удахгүй тэдгээр уран бүтээлчдийн нэр албан ёсоор зарлагдах юм байна. Ингээд эрхэм дуучиндаа ээлжит тоглолтонд нь амжилт хүсье.