Дуучин О.Гансувд бие даасан анхны тоглолтоо хийнэ
2018/04/10
Дуучин О.Гансувдыг "Аархал" дууг дуулсан Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэдэх билээ. Хосууд анх СУИС-д суралцаж байхдаа танилцан оюутны дотуур байранд хамтын амьдралаа эхлүүлж байсан түүхтэй.
Дуучин мэргэжилтэй Гансувд нэг хэсэг сайн эзэгтэй үүргээ биелүүлэн завгүй байсан ч сүүлийн жилүүдэд нийтийн дууны төрөлд шинэ хэв маягийг авчирсан уран бүтээлүүдээ сонсогч олны бэлэг барих болсон билээ.
"Ганцхан чамайгаа", "Минийлээ хөөрхөн үрс", "Миний ээж хөөрхөн" зэрэг олон дуугаараа үзэгч олны танил болсон О.Гансувд анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ.
Дөрөвдүгээр сарын 27-нд 19 цагаас Бөхийн өргөөнд болох энэ тоглолтонд мэдээж хэрэг түүний халамжит хань Э.Төрхмандахаас гадна нийтийн дуучид найз нөхөд нь ая дууны мэндчилгээ өргөх аж.
Зочин · 2018/04/11
За юу гэх вэ үнэгүй тоглоно гэсэн ч үзэх хүн ховвор байлгүй
Шинээ · 2018/04/11
Анх сонсоод настайвтар, хижээл насны ч дуучин юм уу гэж боддог байлаа. Гэтэл залуухан бусгуй байсан.