Ил уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах техникийн шинэчлэл хийгдлээ
2018/04/12
Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2031 он хүртэлх тогтвортой хөгжлийн үндсэн чиглэлийг шинэчлэн баталсан. Тус хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд техникийн парк шинэчлэлийг хийх ажлыг энэ оноос эхлэн эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан автотээврийн байгууллагын шуурхай албанд дөрвөн TOYOTA Land Cruiser-76 машиныг хүлээлгэн өглөө. Тус 4 техникийг автотээврийн байгууллагын шуурхай албанд ашиглалтанд оруулснаар ил уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангах, жолооч нарын ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах зэрэг олон ашиг тустай юм.