Шүүх рүү хийсэн дайралтад шүүгч Ц.Оч өртөв үү?
2018/04/17
Өнгөрсөн баасан гаригт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдсэн автомашиныг Нийслэлийн шүүхийн шүүгч унаад явж байна гэсэн мэдэгдлийг хийсэн. Улмаар хохирогч гэх иргэн Г.Баасандагва иймэрхүү утгатай ярилцлагыг хэвлэлд өгчээ.
Иймээс бид энэ асуудлын мөрөөр явж сурвалжиллаа. Ямар нэгэн асуудалд хэн нэгнийг холбож хардаж болно. Гэхдээ хүнийг гүтгэж үл болно. Тиймээс энэ “хэрэг”-ийн үнэн эсэхийг сурвалжлан хөөсөн юм. Ингэж явсаар нэлээд баримт, нотолгоог олж авлаа.Мөн шүүгчийн унаж явсан гэх машины эзэн Д.Төгөлдөрийг олж уулзав. Д.Төгөлдөр бол “Иргэдийн шударга шүүх” ТББ болон иргэн Г.Баасандагвын яриад байгаа автомашиныг унаж явсан шүүгчийн хүргэн ах юм байна. Түүний ярьсныг товчлон хүргэе.
Тэрээр “…Би геологич мэргэжилтэй, хөдөө ажилладаг. Ихэвчлэн хөдөө ажилладаг болохоор хөдөө гадаа унах, туулах чадвар сайтай машин сонирхож 2014 оны аравдугаар сард Да хүрээ зах, ганц нэг машин зарна гэсэн хүмүүстэй уулзах явцад “Энхжин инвест” ББСБ-ын захирал Гэрэлт-Од гэх залуутай уулзахад тэр ББСБ-ын нэр дээр байгаа “Прадо-120” маркийн машин зарна гэсэн” гэж яриагаа эхэлсэн юм.
Тэрээр 2014 оны аравдугаар сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж “Энхжин Инвест” ХХК-иас 87-66УНМ дугаартай “Прадо-120” автомашиныг 25 сая төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь компанид нь тушаасан юм байна.
Ингээд нэрээ шилжүүлэхээр АТҮТ дээр очиход “Энэ машины шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Хан-Уул дүүргийн цагдаагаас асуу” гэсэн. Буцаж очоод “Энхжин инвест” ББСБ-ын захирал Гэрэлт-Одоос асуухад “Харин тийм ээ, Баттулга гэдэг хүн машинаа манайд шилжүүлж, 15 сая төгрөгийн зээл аваад төлөхгүй болохоор нь машиныг танд зарсан юм аа. Тэр хүн өөр асуудлаар цагдаад шалгагдаж байгаа юм билээ. Шүүх цагдаагийнх нь асуудал дуусахаар нэр дээрээ шилжүүлчихнэ биз дээ. Угаасаа манай нэр дээр машин нь байгаа юм чинь зүгээр” гэсэн.
“Би ч хөдөө ажилладаг болохоор тэр бүр ирээд энэ машины асуудлыг хөөцөлдөөд байж чадахгүй ингээд л өнгөрсөн. Тэгтэл 2015 оны арванхоёрдугаар сард Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч Адъяабаяр гэж хүн дуудаж “Танд байгаа машинтай холбоотой гомдол ирсэн. Баттулга гэгчид холбогдох хэрэгт битүүмжилж шалгах шаардлагатай. Та худалдаж авсан юм бол танд хариуцуулж битүүмжилье” гэсэн. Мөрдөн байцаагчийн тогтоол гаргаад миний түрээслэж байсан дулаан гараашид дугуй, хаалгыг нь лацдаад битүүмжилсэн.
Энэ хэрэгт нь холбогдуулж би “Худалдаж авсан машиныхаа өмчлөгч нь учир гэрчилгээг нь гаргаж өгөөч” гэсэн хүсэлт гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтоолгосон. Одоог хүртэл хэрэг нь шийдэгдэхгүй, цагдаагаас Баттулга гэгчийн хэргийг нь шалгагдаад байгаа гэсэн. Миний гаргасан нэхэмжлэл хүсэлтүүд ч шийдэгдээгүй л байгаа.
Ингээд 6-7 сар болж түрээслэж байсан гараашийн хүмүүс нь “Засвар хийх боллоо. Гарааш чөлөөл” гэсэн. Би машинаа хөдөлгөж чадахгүй лацадчихсан учир Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт очиж уулзахад Мөнхбаяр гэдэг прокурор, Өлзийтогтох гэдэг мөрдөн байцаагч хоёр хэргийг хянаж байгаа гэсэн. Энэ хүмүүстэй нь уулзаж “Гараашаа суллах хэрэгтэй байна. Би худалдаж авсан юм чинь машинаа унах хэрэгцээ байна. Иргэний хуульд заасан шударга эзэмшигч гэдгээ тогтоолгоё гээд иргэний нэхэмжлэл хүсэлтээ гаргасан байгаа. Бас дээр нь сэлбэг хэрэгсэл, дугуй, тос масло солиулна гээд 5-6 сая төгрөгийн зардал гаргасан” гэдгээ хэлж хүсэлтээ гаргасан.
Өлзийтогтох мөрдөн байцаагч “Таны хүсэлтийг хүлээж авлаа. Харин та бусдад дамжуулж худалдаж болохгүй шүү. Танд хариуцуулж битүүмжилж байна. Замын хөдөлгөөнд оролцож болно” гэсэн. Ингээд л хааяа унаж хэрэглээд явж байгаа машин юм.
Ц.Оч шүүгчийн хувьд би хүргэн ах нь юм. Гэр бүлээрээ зээлийн байранд амьдардаг жирийн л төрийн албан хаагч. Элдэв хэл аманд ороод авлига авч гэж би л сонсоогүй юм байна. Авах ч үгүй хүн. Хүний амьдрал л юм хойно хааяа хөдөө гадаа явах хэрэг гарахаар миний машинуудаас гуйж унаж байсан. Ах дүү нарынхаа машиныг хүн унаад явж л байдаг шүү дээ. Тэгж болохгүй гэсэн хууль дүрэм ч байхгүй. Би компанийнхаа нэр дээр болон өөртөө гурван ч том машинтай хүн. Монголын шүүгч нар гадуур яриад байгаа шиг авлигал аваад тасартлаа баяжчихсан бол миний дүү надаас нэг муу “Прадо”-г гуйж унахгүй байлгүй дээ.
Миний ажлын оффис Кадастрын газрын хажууд байдаг. Тэр өдөр ажилдаа ойрхон Нийслэлийн шүүхийн хашаа руу орж машинаа түр орхичоод ажил руугаа орсон. Ажил их байсан болохоор орой 21:00 цагийн үед гараад машинаа авах гээд очтол баахан хүмүүс машиныг тойрчихсон, цагдаагийн хүмүүс хүртэл байж байсан. Юу болоод байгаа учрыг асуутал дунд нь Бат-Ялалт гэсэн байхнэг нөхөр л “Хулгайн машин шүүгч унаад явж байна. Чи юу юм” гээд тал талаас зураг аваад дайраад байсан. Би тэнд байсан цагдаагийн ажилтанд учраа хэлээд “Цагдаагаас битүүмжлээд надад хариуцуулж өгсөн машин юм аа, энэ хүмүүс хэрүүл гомдолтой байгаа бол Хан-Уул дүүргийн цагдаа дээр очиж учраа олъё. Би энэ машиныг худалдаж авсан” гэдгээ хэлсэн.
Хан-Уул дүүргийн цагдаагаас битүүмжилсэн тогтоол, машин худалдаж авч, мөнгө тушаасан бүх баримтуудаа үзүүлсэн.
Тэнд байсан цагдаагийн ажилтан “Машинаа энд үлдээгээд яв. Маргааш Хан-Уул дүүргийн цагдаа дээрээ оч” гэсэн. Би маргааш нь Дорнод аймагт ажилтай байсан болохоор тэр шөнө нь яваад энэ бүтэн сайн өдөр ирлээ.
Байхгүй хойгуур Баасандагва, Бат-Ялалт гэсэн байх. Энэ хүмүүс миний худалдаад авсан машинтай холбоотой худал ташаа мэдээлэл олон нийтэд тараасан байна. “Хулгайд алдсан, миний машин” гэж байгаа бол цагдаадаа хандаад, надтай уулзаж ярилцаад хэл амаа ололцоод асуудлаа шийдэж болно шүү дээ.
Хэл ам болоод байгаа хүмүүс энэ машиныг бас Баттулга гэгчцагдаад шалгагдаад байгаа хүнээс авсан юм уу, тэр хүнд өгсөн юм уу бүү мэд. Одоо ч та бүхэн АТҮТ-өөс лавлагаа аваад үзэхэд “Энхжин инвест” ББСБ-ын нэр дээр байгаа. Би “Энхжин инвест”-ээс нь худалдаж авсан болохоор яг нэр дээрх өмчлөгчөөс нь авсанюм шүү.
Ийм хэл амтай машиныг авах гээд улайраад дайраад байгаа юм алга. “Энхжин инвест”-ийн Гэрэлт-Одтой ч энэ талаар ярьж л байсан. “Мөнгөө буцааж авъя даа. Зарсан машин чинь хэл амтай юм байна” гэж. “Нэгэнт танд зарчихсан болохоор наймаа буцмааргүй байна. Цагдаа шүүх нь нэг тийшээ болгоод өгөх байлгүй дээ” гэж байсан. Би мөнгийг нь төлчихсөн болохоор нэг бол машинаа, нэг бол мөнгөө л олж авмаар байна шүү дээ. Ер нь бол би ч машин авна гэж хүнд мөнгөө өгч алдчихаад байгаа адилхан л хохирч байгаа гэж бодож байна.
Цагдаагийн байгууллага нь надад хариуцуулаад “Хэрэг шийдэж дуустал та энэ машиныг хариуцаж бай” гэсэн тогтоолтой учраас би энэ машиныг эзэмшилдээ байлгах нь гарцаагүй болчихоод байна л даа. Би саяхан өмгөөлөгчтэй уулзсан. Энэ долоо хоногоос Хан-Уулын цагдаа, прокурорт нь хүсэлтээ гаргаад энэ машины асуудлыг нэг тийш болгож шийдүүлнээ” гэсэн юм. Мөн Д.Төгөлдөр энэхүү 87-66УНМ дугаартай “Прадо-120” автомашиныг худалдаж авсан талаарх баримтаабидэндгаргаж өглөө.
Эндээс үзэхүл, энэ машины асуудал тун удахгүй нэг тийш шийдэгдэх юм байна. Харин яаж яваад шүүгч үүнд холбогдчихов гэдгийг уншигч та иргэн Д.Төгөлдөрийн ярианаас ойлгосон биз ээ. Хүргэн ахынхаа машиныг шүүгчийн ажил хийдэг дүү нь унаад явсан байна. Энэ л дээрх мэдээллүүдийн шалтаг болж өгчээ.
Ер нь бол юм үнэнээрээ сайхан. Өнөөдөр нийгэм, цаг үеийн нөхцөл тийм ч таатай бус байна. Төрийн институци хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл хэрхэн өрнөж байна вэ? гэдгийг бид бүгдээрээ л харж байгаа. Харин энэ зөрчил тэмцлийн хөлд өргөсөн тангаргаа биелүүлэн, хуулийн дор мөрөөрөө ажиллаж амьдарч байгаа хэн нэгэн гүжирдэгдэж болзошгүй байна. Шуудхан хэлэхэд энэ бол хэлмэгдэл, олон нийтийн сүлжээний хар шуурганы нэг туйлшрал юм.
Шүүх хуулийн байгууллагын эсрэг олон нийтийг өдөөн турхирсан, улс төрийн зорилгоор олон нийтэд танигдахын зэрэгцээ ашиг хонжоо олох гэсэн хуульч биш хэрнээ хуульчийн нэр зүүсэн зарим нэг хүмүүсийн явуургүй арга ч байхыг үгүйсгэхгүй юм.
Тиймээс дээр хэлсэнчлэн хардаж болно, харин хүнийг үндэслэлгүй гүтгэж болохгүй. Бидний сурвалжлан олсон хүний яриа, баримт нотолгоо ч үүнийг хэлээд өгөх биз ээ.
Б.Дамдинсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
zochin · 2018/04/17
Za ene shuuheer dalailgaad ! l mashin avaad unachihsan nohor bna daa ! Tom tereg hereg bolood avsan ch geh shig ! Tegsen hernee oor 3 tom mashintai ch bolchihloo ! Nuuhiig ni avna geed nudiig ni soholno gedeg shig l bolj baihshiv !
zochin · 2018/04/17
Za ene shuuheer dalailgaad ! l mashin avaad unachihsan nohor bna daa ! Tom tereg hereg bolood avsan ch geh shig ! Tegsen hernee oor 3 tom mashintai ch bolchihloo ! Nuuhiig ni avna geed nudiig ni soholno gedeg shig l bolj baihshiv !
zochin · 2018/04/17
Za ene shuuheer dalailgaad ! l mashin avaad unachihsan nohor bna daa ! Tom tereg hereg bolood avsan ch geh shig ! Tegsen hernee oor 3 tom mashintai ch bolchihloo ! Nuuhiig ni avna geed nudiig ni soholno gedeg shig l bolj baihshiv !
zochin · 2018/04/17
Za ene shuuheer dalailgaad ! l mashin avaad unachihsan nohor bna daa ! Tom tereg hereg bolood avsan ch geh shig ! Tegsen hernee oor 3 tom mashintai ch bolchihloo ! Nuuhiig ni avna geed nudiig ni soholno gedeg shig l bolj baihshiv !
zochin · 2018/04/17
Za ene shuuheer dalailgaad ! l mashin avaad unachihsan nohor bna daa ! Tom tereg hereg bolood avsan ch geh shig ! Tegsen hernee oor 3 tom mashintai ch bolchihloo ! Nuuhiig ni avna geed nudiig ni soholno gedeg shig l bolj baihshiv !
Иргэн · 2018/04/17
Хулгайч шүүгч прокурор эхнэр нөхөр төр шүхиин нэрииг баасан дээр улам л хальтраалдаа энэ ичээч шүүгч прокурор мөрдөнгүүд ээ! Төриин нэр барьсан дээрэмчид