Талын Монгол орны танхилхан бяцхан охид
Дэлхийн алдрын талбай дээр суу алдраа гайхуулж
Тэнгэр заяат ардынхаа төрийн соёмбот далбаагаа
Тэртээх алсын тэнгэрт ялалтын түрлэгтэй мандуулж
өөрсдийн амжилтаа дахин дахин бататгалаа.

Гүрж улсын Батуми хотноо 2018 оны 04-р сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “BEST PRINCESS&PRINCE OF THE WORLD-2018” буюу Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон охидууд маань Дэлхийн бяцхан миссүүд боллоо.

“Бяцхан мисс-2017” Улсын Уралдаант Тэмцээний Мөнгөн титмийн эзэн, тэргүүн мисс - Баасанхүүгийн Пүрэвдарь - Winner болж, Алтан титмийн эзнээр тодорсон байна. \Эрдэнэт хот\

 

Доржмягмарын Хосзул-  Euro-Asia Miss, golden crown \Сэлэнгэ аймаг\

 

 

Сүхбаатар Ангирмаа- Best model, Best national costume, Asia winner \Өмнөговь аймаг\


Мөнхбатын Ану - Asian Miss, golden crown-ы эзэд болсон байна. \Улаанбаатар хот\

Монголын минь ирээдүй болсон авъяаслаг бяцхан миссүүддээ халуун баярыг хүргье.

Эх орны минь ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж байдаг “Бяцхан мисс” ОУХБ-ийн тэргүүн хатагтай Э.Оюунтунгалаг, хамтран ажиллаж буй Мисс Монголиа Аялал Жуулчлалын Холбооны тэргүүн хатагтай Б.Гантогоо, Сэлэнгэ аймгийн 2-р сургуулийн хүндэт багш Ч.Мягмар танаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.