Онгоцны ослыг зөгнөсөн монгол “Ванга” буюу удган Т.Балжир
2018/04/18
Зөнч Вангагийн зөгнөлийн талаар олон арван сонирхолтой яриа байдаг. Тэгвэл манай улсад ч аливаа зүйлийг урьдчилан хардаг мэргэн зөнч их байсан.
Тэгвэл үүнтэй адил ирээдүйн осол, сүйрлийг зөгнөн хэлсэн монгол хүн бол Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд оршин суугч агсан Дархадын алдарт удган Тувааны Балжир юм.
Монголын угсаатан зүйн судлаач Х. Нямбуу болон О.Пүрэв нар бөө мөргөлийн тухай судалгааны ажил хийхээр Хөвсгөл аймгийг зорьсон байна. Тэд судалгааныхаа үеэр Т.Балжир удгантай уулзахад тэрээр “Зүүн урдаас тэнгэр унах гэж байна уу, тэнгэрээс юм унах гэж байна уу? онгодууд тэгж шивнээд байна” гэж хэлсэн байна. Харин энэ өдрөөс 6 хоногийн дараа буюу 1995 оны намар Улаанбаатараас Хөвсгөл аймгийг чиглэн нисч байсан АН-24 онгоц Мөрөн хотоос холгүйхэн Байшинт ууланд осолджээ. Уг онгоцны ослоор 41 хүн амиа алдаж ганцхан хүн золоор амьд үлдсэн байна. Ослын дараа төвөөс лам нар урьж Байшинт уулыг тахиулж байжээ.
Энэ бүхнээс харахад хүний ирээдүйн зам мөр, хувь тавилан аль эрт зурагдчихсан байдаг мэт. Харин түүнийг урьдаас зөгнөж, харж чаддаг далдын хүчтэй хүмүүс байдагтай маргах аргагүй юм.
zochin · 2018/04/18
ter unen bolson yvdal marz gej bcheegui bna sogtuu mongoloo huvsguld tiim aihtar ayul bolson olon shn humuus uregdsende
zochin · 2018/04/18
ter unen bolson yvdal marz gej bcheegui bna sogtuu mongoloo huvsguld tiim aihtar ayul bolson olon shn humuus uregdsende
Зочин · 2018/04/18
Sensatsitai medee beltgeh gd yadchih yumaa. Marz uul chini Zavhan aimgiin Tosontsengel sumand baidag yun Hovsgol.
Зочин · 2018/04/18
Sensatsitai medee beltgeh gd yadchih yumaa. Marz uul chini Zavhan aimgiin Tosontsengel sumand baidag yun Hovsgol.
tj · 2018/04/18
yu bichij baigaagaa bodooch
45 · 2018/04/18
Юуны чинь Марз уул Хөвсгөлд тийм уул байхгүй