Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь Оюутолгойг булааж авах зорилготой гадны захиалга!
2018/04/18
Цаазалчихаад шүүдэггүй, шүүчихээд цаазалдаг юм ногоон малгайтнуудаа аа!
Baabar.mn дээр тавьсан миний нийтлэлүүд "нохой шуугиулж" байдаг юм. Хараал зүхлээр дүүрэн коммент хөвөрч өгнө. Тэчъяадсан хэсэг нь "үхээдэх! алаадахъя! цаазлаадах!" гэх зэргээр "бөөлнө" дөө хө.
Бат-Үүл гэхээр "өмдөндөө чацга алддаг" нөхдүүд нүүрээ нуучихаад "гар хангалга" үйлдэж буй нь тэр! Баабар "Чи, тэр хөөрхийсийг зовоож яах гэсэн юм?! Комментоохаачих" гэж зөвлөдөг юм л даа.
Муусайн комментчдыг Баабар өрөвддөг юм байгаа биз. Харин би тэгэхгүй!
Надад ингэх хоёр шалтгаан бий. Нэгд, нийтлэлийн маркетингт тустай. Хоёрт, цаг нь болохоор амилаад ирэх ногоон малгайтнуудын сүнс хэчнээн их байгааг, Чингис хааны хэлсэнчлэн хүмүүст "өглөө бүр сануулж байх"-д хэрэгтэй юм.
Би саяхан "Дарангуйлалд бэлдэх заавар" нэртэй нийтлэлдээ ногоон малгайгаа өмсөж ирээд хүчирхийлэх хүн ойр хавиар чинь цөөнгүй байгаа гээд бичээдэхсэн чинь найз нар маань "арай хэтрүүүллээ" хэмээн баалж билээ. Харин ашгүй, Ерөнхийлөгч Баттулга "Цаазалъя!" уриаг трэнд болгон ард олныг хөөргөж, хөөрсөн олон түмэн нь Сайханбилэг, Баяр нарыг "шууд цаазлаад өгөөч!" хэмээн шаардан хийрхэж байгаа нь миний зөв байсныг нотоллоо.
Боловсролтой найз нар маань, шүүхгүйгээр шууд цаазлахад бэлэн байгаа массыг хараад "Ямар аймаар юм бэ! Ногоон малгайтан болох хүн ийм их байсан юм гэж үү? Бат-Үүл ээ!" гээд нүд нь эргэлдэж байна. Тэд одоо миний мэргэн түргэнийг бишрэх маягтай байгаа.
Ард түмэн маань хашраагүй л байна!
Ногоон малгайтнууд өнгөрсөн зууны 30-аад онд Бодоо, Данзангаас эхлүүлээд 40000 орчим гэмгүй монголыг шүүхгүйгээр цаазалчихсан юм. Өнөөдөр "нөгөө ертөнцөд одсон" тэднийг Монголын шүүхээр хэлэлцэн гэм буруугүйг нь тогтоогоод цагаатгаж байгаа.
Цаазалчихаад, дараа нь шүүж байгаа юм шүү дээ! Энэ ажил мөд барагдах янзгүй үргэлжилсээр буй.
Жигтэй тохуутай тэнэглэл, эмгэнэлт түүх!
Хачирхалтай нь, энэхүү тэнэглэл, эмгэнэлийг дахин үйлдэхэд "бэлэн байдал" манай нийгэмд байгаа нь Ерөнхий сайд нарын "Их баривчилгаа"-ны үеэр сая тодорч харагдлаа. Сайханбилэг, Баяр нарыг шүүхгүй буудчихад баярлах ногоон малгайтан онлайнаар дүүрээд ирэв шүү дээ!
Ногоон малгайтан ч яахав төрөлхийн хүчирхийлэгчид. Зандаахүүгийн Энхболд шиг өсөрхөг зуумхай улс.
Гэтэл тархиа угаалгаж төөрөлдсөн иргэд ямар олон байв аа?!
Аргагүй ч юм уу! Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Сайханбилэг, Баяр нарыг "Рио Тинтотой нийлээд Монголыг идээд сүйдэлчихлээ" гэдэг пиарыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулаад өргөн цар хүрээтэй түгээсэн шүү дээ!
Энэ үйл ажиллагааг Монголын талаас хариуцсан хүн нь пиарчдын дунд "орос школтой Нирун" хэмээн алдаршсан Батсайхан гэгч бөлгөө. Батсайханы ажлын үр дүн захиалагчийнх нь бодсоноос ч давж буусан буй заа.
Оюутолгойн гэрээний учир начрыг огт мэдэхгүй иргэд хүртэл золгүй ерөнхий сайд нарыг аль хэдийн "цаазлах"-аар яллачихаж. 30 эргэм насны, аманцар байрын хоёр залуу бүсгүй "Сайханбилэг, Баяр нарыг үг дуугүй цаазлах хэрэгтэй!" хэмээн олон нийтийн газар цуурахад сонсож суусан хүмүүс дэмжиж байхыг би харлаа.
Тархи угааж чадна гэж энэ шүү дээ!
30-аад оны монголчууд ингэж л тархиа угаалгасан нь 90 он хүрч байж илчлэгдсэн. Ардчиллын буянаар, хөөрхий Бодоо, Данзан зэрэг төрийн олон зүтгэлтэн нь ардын дайсан биш, харин ч жинхэнэ эх орончид байсныг анх мэдэцгээсэн, бид.
Батсайхан мэргэжилдээ сайн байх. Ийм чадварыг нүгэлт хэрэгт ашиглаж байгаа нь л харамсмаар. Муу юмандаа сайн гэж энэ.
Сайтар хийгдсэн паирын уршгаар олон түмэн Сайханбилэг, Баяр нарыг хэдийнээ яллачихсанжээ. Тэгээд манай хуулийн байгууллагууд, олон түмний санаа бодолд нийцүүлэх гэхдээ хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй бололтой.
Журамт иргэний ёсоор хуулийн байгууллагын үйл ажиллагаанд элдэв саад учруулалгүй хамтран ажиллаж байхад барьж хорьдог нь юу вэ? Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудаад сэжигтнээр татан хорино гэдэг чинь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны наад захын зарчмыг зөрчсөн хэрэг бус уу? Гэрч, сэжигтэн гэдэг нь хуулиар хатуу зааглагдсан, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогчид гэдгийг хуулийг хэрэглэх мэргэжлийн үүрэг хүлээсэн прокурорууд мэдэхгүй байлаа гэж үү? Политик (бодлого)-ийг хэзээ байтлаа гэмт хэрэг хэмээн үздэг болсон юм бэ? УИХ, Ерөнхий сайдын ажлыг нэгд нэгэнгүй хянан удирдаж мэдэж байдаг Үндсэн хуультай гэдгийг мэдэхгүй баймааргүйсэн? Засгийн газар танхимын зарчмаар асуудлаа шийддэг хуультай шүү дээ? Энэ мэт олон асуулт байна.
Пиардуулсан олон түмний таалалд нийцүүлэхдээ хууль зөрчсөн прокурор, шүүх бантахдаа тайлбар хэлэхчээ аядаж л байна. Гэхдээ тайлбар бүр нь өмгөөлөгчийн үндэслэлд унах аж.
Би өөрийн туршлагаас, хуулийн үг үсэг, заалтуудыг зөрчин явагдаж байгаа мөрдөн шалгах үйлдэл бүр цаанаасаа захиалгатай болохыг сайн мэднэ. Тийм учраас би "хорих бол хуулийн дагуу хорь, яллах бол хуулийн дагуу ялла, буудах бол хуулийн дагуу бууд" хэмээн мөрдөн байцаагч, прокурор, шүүхээс хуулийг нэхдэг юм. Дахин дахин нотлон хэлэхэд хууль зөрчсөн мөрдөн байцаалт бүр захиалгатай байдаг юм шүү!
Монголын түүхэнд тохиосон "Их баривчилгаа" болгон гаднаас захиалгатай байсныг түүх гэрчилнэ. Жишээ нь: Бодоо, Данзан нарыг баривчилж, шүүхгүй цаазалсан хэрэг Коминтерний захиалга байлаа.
Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь бас гадны ээлжит захиалга! Оюутолгойг булааж авах зорилготой захиалга!
Сайханбилэг, Баяр нарыг Оюутолгойн гэрээг хууль зөрчиж байгуулсан гэдгээр буруутгаж яллана. Тэгээд Рио Тинтотой байгуулсан гэрээг цуцална. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Монгол Улс маш их хэмжээний өр төлбөрт унана. Тэгээд зогсохгүй Монгол улс өөрөө өөртөө эдийн хориг тавьсан хэрэг болно. Грек шиг дампуурна. Монголыг аврах Европын Холбоо шиг холбоо байхгүй.
Тэр үед аргаа барсан монголчуудаас, мөнөөх захиалагч ирээд өөрийн үнийг тулгаж Оюутолгойг авах болно. Энэ ажилд Загджав мэтийн "бандит"-ууд зуучлах магадлалтай даг.
90 оноос өмнөх сүүлийн 300 орчим жилд Монголын ихэс дээдэс, улстөрчид гадны захиалга, захиа даалгавараар нэг нь нөгөөгөө егүүтгэж, устгаж, хэлмэгдүүлж иржээ.
Энэ гунигт түүх, ардчиллын ачаар дуусгавар болох шиг болсон. Гэтэл, гэрийн үүдээр хөөгөөд гаргасан мөнөөх муу ёр; шуналтай, урвалттай, аймтгай, зуумтгай улстөрчдийн гайгаар тооноор маань эргээд ороод ирлээ шүү дээ! Хүний муу мунхаг улстөрчид нь яасан барагддаггүй юм бэ?
Монгол ч гай хөө рүүгээ ч алхлаа даа! Алсдаа сайн цаг ирэх ахул нэгэнт "цаазалчихсан" гэмгүй хүмүүсээ араас нь шүүх хэрэг дахиад гарах нь ээ!
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
Зочин · 2018/04/19
дөнгөж сая бичсэн комментийг минь устгачихжээ. Энэ чинь их учиртай юм байна
Жирийн нэг эмээ · 2018/04/19
Үнэхээр гутамшигтай. Аль өнгөтэй өөдтэй бүхнээ устгаж байсан цаг үе эргээд ирсэн шиг санагдаад байгаа юм. 2 ерөнхий сайдыг баривчлах үед би нээрээ үнэхээр гутарлаа. Би энэ коммент бичиж байгаа массыг хараад бүр айх шиг болоод байгаа юм. Бүгд гуйлгачин байх заяатай юм шиг яасан ч их атаархуу сэтгэл вэ. Бурхан биднийг ямар заяанд явахыг зураад гаргачихдаг юм бишүү. Юундаа жаахан өөдтэй яваадаа ингэтлээ атаархана вэ. Буудаад өг буудаад өг л гээд байх юм. Цаазын ял хэнд хэрэгтэй юм. Нүгэл хийсэн бол тэгж хурдан цааш харуулж яах гэсэн юм. Ялыг нь эдлүүлж яс махтай нь хатааж байгаа насаар нь хорих ял юунд болохгүй байгаа юм. Цаазын ял аюултай. Хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлчихвэл яана. Бүгдээрээ тайвширцгааяа. Шүүх засаглалд ажиллагсад бүр ерөнхийлэгчээсээ эхлээд жаахан уужуу бодоцгоое. Ерөнхийлэгч минь та өөрөө нэг өдөр л ингээд баривчлагдаад өөрийн чинь санаачилсан хуулиар шууд буудуулах өдөр ирвэл яана. Бүхнийг өөртэйгээ, өөрийнхээ үр хүүхэдтэй жишиж бодоцгоое. Гуйж байна.
Зочин · 2018/04/19
Batuul hotiin darga baihdaa huuchin UTT nii humuusiin edelj baisan erh ymbaas heden zuu dahin ih erh ymba edelj jiriin ard irediig hezeech baigaagui kommunist daranguilald unagsan hun odoo ard tumen olon arvan ter bumiin torguultai munhiin tsagdaagiin shidet dohiuriin dor daramtatai helmegdej yduu zuduu urtui amidarch bna mongolchuud erhee buren edelj chadhaa baisan hunii erh shoroon dor orson ene batuuliin balag ene huniig honinii ars numursun chono gedgiig ard tumen ali hedii ni meddeg bolson ch balag ni baidgaaraa baisaar baina
зочин · 2018/04/18
Элбэгдорж Та 2-ын Америк маягийн Худлаа Ардчилал ярьсан 20 гаруй жилд энэ их Баялагтай цөөхөн Ард иргэдийн хэд нь Улс орноосоо Хулгай, Луйвар хийж Баяжиж , Улс орноосоо Урваж Нүгэл хийж , жирийн Иргэд Ядуурч Байгалийн Баялгаасаа хүртэж чадалгүй Хулгайч, Луйварчдад алдав, Хулгайч хулгайчаа өмөөрдөг гэж яасан Үг вэ, Элбэгдорж Та 2 хүртэл Бие биенээ өөгшүүлж нэг нь Тулаанд орж, Буу барьж үззэгүй Улсын Баатар болж, нэг нь Гадныханд найр тавьж дулдуйдсан Ерөнхийлөгч болсон нь Үнэн шүү дээ,
Зочин · 2018/04/18
Элбэгдоржийнхоо буянаар та хоёр цаазлуулахаас салсандаа баярлацгаа Олон юм чалчилгүй очдог газраа оч
zochin · 2018/04/18
sain sanuulga bna.
zochin · 2018/04/18
Ene nohor aigaad davchdaad ehellee dee ! Ebe teiniileed Zorigiig zahilalsan yum bishuu !
zochin · 2018/04/18
Ene nohor aigaad davchdaad ehellee dee ! Ebe teiniileed Zorigiig zahilalsan yum bishuu !
Зочин · 2018/04/18
hahaha
ЗОЧИН · 2018/04/18
БАС БААТАР ГЭЧИХЭЖ ЭЭ, ИЧИЖ ҮХМЭЭР. ЧИ ЯАСАН ГЭЖ БААТАР АВСАН БЭ? ЭЛБЭГЭЭ ТА 2 НЭГ НЭГИЙГЭЭ БАРЬЖ ӨГӨХГҮЙ ГЭЖ АМЛАСАН АМЛАЛТЫН Л ҮР ДҮН ШҮҮ ДЭЭ. ЧАМААС ОЛИГТОЙ ЮМ БОЛ БУЦААГААД ӨГЧИХ ШАГНАЛ. ЗОРИГИЙГ АЛЖ, ТА 2 ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРЧ, УЛС ОРНЫГ СҮЙРҮҮЛСНИЙ ШАГНАЛ.
шаабар · 2018/04/18
Шүүх эцсийн шийдвэрээ үнэн зөв гаргаасай л гэж залбирах нь зөв. Буруутай эсэхийг тогтоогоогүй байхад яаран "цаазлаад" байх нь буруу гэдэгтэй санал нэг байна. Мэдээж огт гэм хийгээгүй "шударга"-аар ажилласан нөхдийг барьж хорьсон гэвэл арай ч үнэнд нийлэхгүй л дээ. Гэхдээ л хэн нэгнийг бүү хэлмэгдүүлээсэй дээ. Идэж уусан зүйл байгаа бол түүнийг нь төлүүлж улсаа хохиролгүй болгох нь эхний зорилт байх учиртай. Цаг хугацаа харуулах биз ээ.
Irgen · 2018/04/18
Ta daldiig meddeg ym baina. Zorig agcaniig alcan ni xenii zaxialga be.
Irgen · 2018/04/18
Ta daldiig meddeg ym baina. Zorig agcaniig alcan ni xenii zaxialga be.
Irgen · 2018/04/18
Ta daldiig meddeg ym baina. Zorig agcaniig alcan ni xenii zaxialga be.
Irgen · 2018/04/18
Ta daldiig meddeg ym baina. Zorig agcaniig alcan ni xenii zaxialga be.
Irgen · 2018/04/18
Ta daldiig meddeg ym baina. Zorig agcaniig alcan ni xenii zaxialga be.
Зочин · 2018/04/18
Цагаан толгойт зөнөг өвгөн минь эхлээд өөрийхөө хүүг яаж офшор данстай болсныг хэлээрэй. Дараа нь олон долоон юмаа яриарай хувалзаа.
Зочин · 2018/04/18
mash zov sedev. ene mahnii mashind oorsdoo bolon mongol uls herchuulehees omno zogsooh heregtei.
Зочин · 2018/04/18
mash zov sedev. ene mahnii mashind oorsdoo bolon mongol uls herchuulehees omno zogsooh heregtei.
Амараа · 2018/04/18
Сайханбилэг, Баярцогт нарт санаа зовохоос аргагүй. Өөрийг нь бариад өгчих вий гээд их айж байгаа. Эх орноосоо урвагсдыг цаазлах нь зөв. Хэн нь хилээ манаад, хэн нь бусдын хариуцуулсан хөрөнгийг идээд байж байх ёстой юм. Ногоон малгайтнууд болох хүн олширсон байна гэдэг нь Ардчиллын нэрээр Монголчуудыг ядууруулсан та нарын бүтээгдхүүн шүү. Харин ч бүр олон болж та нарыг шүүлгүйгээр гудамжинд дүүжлэхээс нь өмнө баривчилсан нь аз гэж бод.
УНШИГЧ · 2018/04/18
ХАРИН ТИЙМ ЭЭ.УЛС ТӨР ГЭЖ БОДОЖ БАЙНА.ЖООХОН АЛДСАН БОЛОМЖОО САЙН АШИГЛААГҮЙ БАЙГАА БИЗ,ЖООМОО АЛАХ ГЭЭД ГЭРЭЭ ШАТААХ НЬ
Зочин · 2018/04/18
За тэгээд сонин юм яраид байх юм
Иргэн. · 2018/04/18
Ер нь Энэ асуудалд нухацтай хандах нь чухалшдээ???.... Хүнээ кзолиослоод хоосон хоцорчихвийдээ???....
Иргэн · 2018/04/18
Боддог л бодол
zochin · 2018/04/18
aluurchin
Zo · 2018/04/18
Ene salaga ovgoniig shalgah tsag ni bolj bgadaa yaanadaa zonochihson baataraa
Zo · 2018/04/18
Ene salaga ovgoniig shalgah tsag ni bolj bgadaa yaanadaa zonochihson baataraa
Өвгөн · 2018/04/18
хөгшин буруу зөнөж буй банхар минь булууны ясаа мэрээд дуугүй цагиргавал дээр байхаа
Зочин · 2018/04/18
Чи элбэгдоржид баатар өгөх ямар гавьяа хийснээ хэлчихээч ард түмэнд. Дайсныг нь дарж өгсөн үү өөрийг нь аварч өгсөн үү
Зочин · 2018/04/18
Чи элбэгдоржид баатар өгөх ямар гавьяа хийснээ хэлчихээч ард түмэнд. Дайсныг нь дарж өгсөн үү өөрийг нь аварч өгсөн үү
болилдоо · 2018/04/18
Батүүл солирсон бололтой. Одоо хөдөө гарч фирмийн аж ахуйгаа эрхэлдээ. ТӨРөөс холдсон нь дээр.
Зочин · 2018/04/18
malgai guai...olon yum huchilgui ... shorond orhosoo. omno awsanda orood hewtej baisan deergui uu.....tairhi ugaah hereggui........
Зочин · 2018/04/18
ene muu pistad yamar noxoin golog batar chol ogdog baina...yamar gawya baiguulsen be......hun alsanch odoog boltol shorond oroogui tesch baiga gej baatar chol olgoson yumuu.......chag chagara baidaggui.....chini eelj irne.........
o · 2018/04/18
en nohriin hiisen gavyaa gej yu bga bile ard tvmniig dord vzej basamjlah hereggvi
o · 2018/04/18
en nohriin hiisen gavyaa gej yu bga bile ard tvmniig dord vzej basamjlah hereggvi
Ю · 2018/04/18
Энэ босоо ороолон дахиад гараад ирэвуу тэвчээртэй бай
Ю · 2018/04/18
Энэ босоо ороолон дахиад гараад ирэвуу тэвчээртэй бай
Ю · 2018/04/18
Энэ босоо ороолон дахиад гараад ирэвуу тэвчээртэй бай
Зочин · 2018/04/18
Энэ босоо ороолон дахиад гараад ирэвуу тэвчээртэй бай
Зочин · 2018/04/18
Энэ урвагчаас баатар цолыг хураан авъя.
Зочин · 2018/04/18
chi uhsench bagadana
Золоо · 2018/04/18
Ашгүй Батүүл дугараад эхэлж. Женкогийн хадам талын захиалгаар Монголын нийгмийг самрагч нар олширсон. Шүүх хүчний байгууллага сенсациар дамжуулж ажлаа хийдэг боллоо. Ногоог малгайтнууд олноор бий болж байна
Зочин · 2018/04/18
Монголын ард тумний маш олон жилээр бутээн байгуулсан байгууллагуудыг ард тумнээ хуурч ягаан цэнхэр тасалбар атгуулчихаад ар хударгаар нь ардчилагчид нэртэй луйварчид бугдийг нь хамах эхлэлийг. Хийсэн шударга байя ард тумнийхээ телее монголынхоо телее ажиллаагуй бол хариуцлага хулээ олон жил монголоо сорлоо
Зоч · 2018/04/18
Монголын ард тумний маш олон жилээр бутээн байгуулсан байгууллагуудыг ард тумнээ хуурч ягаан цэнхэр тасалбар атгуулчихаад ар хударгаар нь ардчилагчид нэртэй луйварчид бугдийг нь хамах эхлэлийг. Хийсэн шударга байя ард тумнийхээ телее монголынхоо телее ажиллаагуй бол хариуцлага хулээ олон жил монголоо сорлоо
Зочин · 2018/04/18
Монголын ард тумний маш олон жилээр бутээн байгуулсан байгууллагуудыг ард тумнээ хуурч ягаан цэнхэр тасалбар атгуулчихаад ар хударгаар нь ардчилагчид нэртэй луйварчид бугдийг нь хамах эхлэлийг. Хийсэн шударга байя ард тумнийхээ телее монголынхоо телее ажиллаагуй бол хариуцлага хулээ олон жил монголоо сорлоо
Z · 2018/04/18
Hehe Uul
Z · 2018/04/18
Hehe Uul
Z · 2018/04/18
Hehe Uul
Мөнхөө · 2018/04/18
Үгүй дээ.Өөрийн битгий үзэл бодлыг бусдад бүү тулга .Цаг нь болохоор өөрийг чинь ч шүүх байх .Ард түмэн тэнэг биш.Зүгээр л тэвчээртэй байгаа юм шүү
Мөнхөө · 2018/04/18
Үгүй дээ.Өөрийн битгий үзэл бодлыг бусдад тулга .Цаг нь болохоор өөрийг чинь ч шүүх байх .Ард түмэн тэнэг биш.Зүгээр л тэвчээртэй байгаа юм шүү
Мөнхөө · 2018/04/18
Үгүй дээ битгий үзэл бодлыг бусдад тулга .Цаг нь болохоор өөрийг чинь ч шүүх байх .Ард түмэн тэнэг биш.Зүгээр л тэвчээртэй байгаа юм шүү