Хүүхдийн амь аварсан ”баатарлаг” банхрын мэдээлэл худлаа гэнэ
2018/04/19
Сүүлийн үед интернет орчинд эрчимтэй тархаад байгаа монгол банхар хүүхэд аварлаа гэсэн мэдээлэл нь ор үндэсгүй худлаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 18 цагаас эхлэн тус газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж хүчтэй цасан болон шороон шуурганы үед өөрсдийн ар гэр амь насыг үл хайхран шуурхай дуудлагын 7059101 утсанд нийт 84 удаагийн дуудлага хүлээн авснаас тус газрын аврагч нар 24 удаагийн дуудлагаар гарч ажиллан 103 иргэнийг хөлдөж осгохоос авран хамгаалж ажилласан. Тус өдөр Эрдэнэ-далай сум дахь эрэн хайх аврах салбар нь 4удаагийн дуудлагад явж 4том хүн 2 хүүхдийг эсэн мэнд олж амь насыг нь авран хамгаалсан билээ. Тухайн өдөр Онцгой байдлын газарт 4настай хүүхэд алга боллоо гэсэн дуудлага ирээгүй болно. Ард иргэдийнхээ сайн Сайханы төлөө амь бие ар гэрээ умартан ажилладаг аврагч, гал сөнөөгчдийн нэр хүндийг унагах, тэдний ажлыг үгүйсгэх гэсэн энэ мэт худал мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
зочин · 2018/04/21
Яагаад ингэж бичдэг хэрэг вэ? Ажилгүй залуусын л хийж суудаг "ажил" нь энэ дээ! Тэгээд л Төрөөс мөнгө нэхээд хэвтчихдэг хүмүүс!