Монголд төдийлөн олны нүдэнд харагдаад, олны анхаарлын төвд байгаад байдаггүй ч сайхан бүсгүйчүүд тун ч олон байдаг. Тэдний нэг нь мисс Т.Ундармаа. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулахад гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхдийн эрх ашигт үйлчлэх зорилгоор “Жавхлант ирээдүй” хүүхдийн сангийн тэргүүн мисс, загвар өмсөгч Т.Ундармааг “Монголын хүүхдийн элч”-ээр  өргөмжилж байсан билээ. Энэ сангаа 17 настай байхдаа байгуулж байсан удаатай. Тэрбээр гадаадын моделийн агентлагуудтай гэрээ хийж, хамтарч ажиллаж байгаа юм.

Саяхан Мисс загвар өмсөгч бүсгүй "Монголчууд" сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагандаа "Монголдоо жилд хоёр удаа ирдэг. Зун, өвөл эх орондоо ирэхэд надад их сайхан байдаг. Тэр дундаа халуун оронд амьдардаг учраас цасаа их санаж, нутагтаа ирэх үнэхээр гоё.

Харин миний амьдралдаа сонссон хамгийн гашуун, айшигтай мэдээ бол хайрт эгч минь хорвоог орхисон тухай байсан. Тиймээс тэнгэрт байгаа ариухан гэгээхэн эгчийгээ баярлуулах бас ээжийгээ тайвшируулах ямар нэгэн зүйл хиймээр санагдаад хүүхдийн төлөө сан байгуулан ажиллаж байгаа" хэмээн ярьжээ.

Түүний байгуулсан хүүхдийн сан одоогийн байдлаар хөдөө, орон нутгийн дөрвөн сургуульд компютерийн иж бүрэн кабинет, 25 суудалтай сургуулийн автобус сангаараа дамжуулан өгсөн аж.

Д.Ана