Эрлийз гэж хэлсэн хүний аманд халуун цог хийе
2018/04/20
Жаахан хүүхдийг худлаа ярих, муухай үг хэлэх үед дахин ингэж хэлэх юм бол аманд чинь халуун цог хийнэ шүү гэж айлгадаг. Нээрэн ч тэгэх юм болов уу гэж бодоод өнөө хүүхэд дахин муу үг хэлэхээ больдог. Хүмүүжлийн нэг арга юм даа. Үүн шиг монголчууд бид дургүй хүргэсэн нэгнээ эрлийз хурлийзаар нь дуудахдаа гаргууд.
Ялангуяа хятадын эрлийз гэвэл хамгийн муухай доромжлол мэтээр хүлээн авдаг. Ер нь Хятадтай холбоотой бүх мэдээлэлд манайхан муугаар ханддаг. Тэгснээ бүр “Хятадын аюул, хятадын эзэрхийлэл, Монголыг хятадууд эзэлнэ” гээд дээр дооргүй хийрхэцгээнэ. Ор үндэсгүй ийм цуу галзуу үгсийг одоо хязгаарлах хэрэгтэй болжээ. Алив юм хэрээс хэтрэхээрээ амьтны элэг доог болоод л өнгөрдөг. Бид олны нүдэнд нэг тиймэрхүү л байдалтай харагдаж байх шиг байна.
Эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтээрээ дэлхийд тэргүүлж буй Хятад улс XXI зуунд хөрш улсаа эзлэн түрэмгийлнэ ч гэж юу байхав. Хятадын дарга нар ч ийм утгатай үг хэлдэг. Монгол Улс бол хоёр хөрштэйгөө хилийн маргаангүй. Хил хязгаараа тогтоогоод бататгачихсан болохоор хэрүүл үүсэх, эзлэн түрэмгийлэх бодит нөхцөл байхгүй гэж хэлж болно. Хятадын дарга Си Жиньпин Монгол Улсад айлчлахдаа “Хятад улс хэзээ ч хөршүүд рүүгээ газар нутгаа тэлэх, эзлэн түрэмгийлэх бодлого барихгүй” гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрбээр “Хамтдаа түлээ цуглуулбал гал өндөр бадарна. Хятад улс Монгол Улсыг оролцуулаад хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаан ч бай бид Та бүхнийг урьж байна. Ганцаар явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна” гэж уриад явсан. Бодвол “Та нар биднийг муулах яахав ээ, өөрсдөө жаахан хөгжөөч, биднээс зүүгдээд ч болов наад амьдрал ахуйгаа сайжруулаач” гэсэн санаа биз.
Хятадын аюул, эрлийз хурлийз гэж дээрээсээ эхлээд ард нийтээрээ хийрхэж хашгирахаа ер нь боливол яасан юм. Хэт хийрхэгчдийнхээ амыг хязгаарлаж, анхааруулж баймаар болжээ. Магадгүй энэ хийрхлийг хятадууд улам дөвийлгөн, дараа нь “Та нар ингэдэг байсан, тэгж манай ард түмнийг доромжилдог” хэмээн боож хаахдаа хэрэглэх ч юм бил үү, ямар бодлого байгааг хэлж мэдэхгүй юм. Мөн монголчуудыг нийтээр нь Хятадыг үзэн ядуулах өөр улсын хатгаас ч явж байдаг биз. Тусгаар тогтносон Монгол Улс өөрийгөө хамгаалах, газар нутгаа бүрэн бүтэн байлгах, аюулгүй байдлаа бататгах төрийн хар хайрцагны бодлоготой. Түүнийгээ л чанд сахин мөрдөх нь чухал болохоор дээр дооргүй хөрш улс орноо үзэн ядаж хашгиралдах нь эрүүл үзэгдэл биш. Гудамжинд хөршөө муулж хашгирснаар улс орноо хамгаалж байгаа гэж бодож байвал том эндүүрэл болно. Харин ч эдийн засгийн хөгжлөөрөө тэдний зиндаанд биш юм гэхэд одоогоосоо урагшилж байж л бид улсын дайтай улс гэж бусдад хүндлэгдэнэ.
“Монгол адууг Хятад руу амьдаар нь гаргахгүй” гэж цээжээ дэлдэн хамгаалж байсан У.Хүрэлсүх сайд урд хөршдөө ямар нүүрээрээ очиж, гуйлга гуйж яваа бол. Ямартаа ч энэ удаагийн айлчлалаараа Хятадаас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж авчээ. Мөн 450 орчим сая долларын санхүүгийн эх үүсвэрийг тодорхой төслүүдэд зарцуулахаар Хятадын талтай тохирсон байна. Мөн Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгуулсан байна. Монголчууд Орос руу адуугаа амьдаар нь өгч байсан нь одоогийн нүүр тахлах ганц жишээ нь болдог. Үүний буруу гэж юу байхав. Гэтэл бид одоо өөх өгсөн хүний өмнөөс хэрүүл зарга хийгээд сууж байна. Өнгөн дээрээ дургүй царайлж, есөн шидээр нь муулдаг хэрнээ өгсөн бүгдийг нь аваад байдгаасаа ичдэггүй юм уу. Дэлхийн супер гүрэнтэй хил залгаа амьдарч байж бид өөрөө өөрсдийнхөө сэтгэлгээнд хаалт хийгээд, өөрсдөдөө чөдөр зүүчихээд хөдөлж чадахаа байжээ. Хятадууд биднийг “Хамт хөгжье. Хөгжлийн галт тэргэнд хамт суу” гээд уриад байхад “үгүй” гэж хойш суун зулгарах шалтгаан юу билээ. Монгол, Хятадын одоогийн байдал баян, ядуу хөрш айлуудын амьдрал шиг санагддаг. Баян айлдаа муу хөршийнх нь хүүхдүүд гэр рүү нь чулуу нүүлгэж, гадуур хагалж бутлах юм байвал юу ч үлдээхгүй сүйдэлнэ. Бага хүүхдүүдийг нь шоглоно. Сэмхэн хэрнээ байж суух аргагүй хорлоно. Гэхдээ гэрийн эзэн уулзахаараа “Амьдрал хүнд байна, бидэндээ тус дэмтэй байгаарай” гэж хөрөнгөтэй найзаасаа гуйна. Мэдээж нөгөөх нь тусалж дэмжихээ мартахгүй ч хүүхдүүдийнх нь сахилгагүй байгааг хэлж, цаашид анхаарахыг хүснэ. Хэрэв өмнөх байдал бахь байдгаараа давтагдаад байвал ядуу эцэг хэдэн сахилгагүй, ноорхой хүүхэдтэйгээ буурин дээрээ өлөн зэлмүүн үлдэх нь тодорхой. Хөрөнгө мөнгөтэй айл арай тухтай, өөрсдийг нь байнга хорлоод байдаггүй нутаг руу нүүгээд одно. Үүн шиг л бид хоцрогдсон буурай хуучин буурин дээрээ торойгоод үлдэх нь байна шүү.
Монгол Улс гадаад худалдааныхаа 80 орчим хувийг урд хөрштэйгөө хийдэг. Хүссэн ч, эс хүссэн ч байдал ийм л байна. Үүнийг бид одоохондоо яагаад ч өөрчилж чадахгүй. Харин ч хүчирхэг эдийн засагтай, том улстай хөрш байгаагаа давуу тал болгон хөгжих хэрэгтэй юм. Бид Хятад улсыг, хүмүүсийг нь муулж суухаасаа өмнө тэднийг том зах зээл, том боломж гэж харж сурах хэрэгтэй. Тэр том боломжийг яаж ашиглах санаагаа өөр хоорондоо уралдуулъя. Хүн муулж сууснаас хавьгүй үр дүнтэй. Ийм боломж, том зах зээлээ мэдэрч ашиглаж чадахгүй, хятадын эрлийз, хятадууд муу муухай гэж ярьж байгаа хүмүүсийн аманд халуун цог хийе гээд байгаа маань ийм учиртай юм.
О.ТУЯА
Өдрийн сонин
АДУУЧИН · 2018/04/21
ЭНЭ ЖИНХЭНЭ БААБАР ХУЖААГИЙН ХУРЛИЙЗ ХАМ НЬ БИЧЖЭЭ .
Зочин · 2018/04/21
Hvmvvsiin vzel bdol yanz bvr ch hurshuu hvndleh heregtei tedniig hvndelj bj uursdiiguu hvndlvvlen hyadadtai tsaashdaa hariltsaa ulam urgujin gj bdj bn
Зочин · 2018/04/20
Яг зов. Эсвэл баас ам руу нь хийе
Зочин · 2018/04/20
Яг зов. Эсвэл баас ам руу нь хийе
Зочин · 2018/04/20
Яг зов. Эсвэл баас ам руу нь хийе
Зочин · 2018/04/20
Яг зов. Эсвэл баас ам руу нь хийе
Зочин · 2018/04/20
Яг зов. Эсвэл баас ам руу нь хийе
Зочин · 2018/04/20
харин чи муу монголын дайсан бна. алнаа
irgen · 2018/04/20
zurchliin huuliin heregjilt haaguur yvaad bn aa6 hun setgegdlee bichij bolno ene helleguud arai heterhii yum HARAALIIN YMAR CH UGIIN BAYLAGGUI UGNUUDEER DUURSEN L BH YUM ZURCHLIIN HUULIA HEREGJUULECHEE IP HAYAG ENE TERIIG NI SHALGAAD HUULIA HEREGJUULEECHEE
jagaa · 2018/04/20
zailaarai muu omxii xujaa min alna shuu xujaa mongolin monxin daisan
jagaa · 2018/04/20
zailaarai muu omxii xujaa min alna shuu xujaa mongolin monxin daisan
монгол · 2018/04/20
Монгол Улс тусгаар тогтносон улс мөн л юм бол хятадын эрлийз, хурлийзуудыг төрийн чухал албанд ойртуулж болохгүй.
Зочин · 2018/04/20
Хятадуудыг муулхаас өөр аргагүй ээ. Хэт олон хүнтэй болхоор төр засаг нь хүртэл хүний төлөө биш хүнээ цөөлөх бодлоготой. Дээрээс нь хүн ам цөөтэй, газар нутаг ихтэй манайх шиг улсуудад сууршихыг л бодно. Энэ нь Хятад хүн муу муухайдаа биш цаанаасаа багталцахгүй болоод бүлтэрч байгаа нь тэр. Тэхээр бид болоомжлох нь зөв. Хамгийн зэвүүн нь хятадууд суурьшсан газар нутгаа дандаа уусгаж, эзэлж, өөрийн болгодог. Өнгөрсөн 70 жил Орос биш хужаатай наалдсан бол өдийн манай улс тэр чигээрээ Өвөомонгол шиг хужаа бол дуусах байсан.
Гана · 2018/04/20
Тантай санал нэг байна. Яагаад Монголчууд хятадуудад дургүй байдаг вэ? Монголчууд залхуу,заваан, зальхай хулгайч сувьдаг зантай.Бас онгиргон сагсуу. Энэ байдлаасаа болоод монгол хүн амьдралын ухаан муутай, ажил хийх дургүй,зөвхөн найр наадам,зугаа цэнгэл хөөж цаг нөхцөөх донтой. амьдралын хэв маяг ч өөр.Манжийн хаан Кан-си: "Халх гэдэг энэ үндэстэн ханаж цадахыг мэдэхгүй сувьдаг шунахай.Тэдэнд хичнээн сайхан юм өгөөд ч нэмэргүй" гэж бичиж үлдээсэн байдаг юм гэсэн. Өнөөдөр өлсгөлөн гйцланчлал,дайн байлдаан,үнс нурман дундаас өндийн гарч ирсэн энэ аварга том гүрэн дэлхийн улс төр,эдийн засгийн бодлогыг тодорхойлогч хүчирхэг хөрш болчихоод байна. Нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 15000 ам дол/1,4 тэрбум хүнтэй/ харин манайх 3000 дол. Бид хэрээ мэдэхгүй хэнхэлзэж,чадлаа мэдэхгүй чалчигнах нь зааны өөдөөс нэг муу гөлөг хуцахтай адил юм.
Зочин · 2018/04/20
Тэгвэл шууд хужаа гээд дуудчихъя л даа. Менхийн херш байсан болохоор Монголчууд ч хятадуудыг гахай хариулсан хvний дайтай мэднэ. Гахай хариулсан хvн уураа барж тайвширдаг бол хужааг таних тусам улам уур хилэн хеделдег. Таних тусам ямар муухай емхий санаатай бvдvvдэг дэндvv муухай шуналтай, дэндvv муухай хар амиа бодогч орчноо бузарлагч бичээд байвал барагдахгvй л дээ.
хятад · 2018/04/20
Хятадын эрлийз бүүр цаашилбал жинхэн хужаа бичсэн нийтлэл бна зайд сдаа.
хятад · 2018/04/20
Хятадын эрлийз бүүр цаашилбал жинхэн хужаа бичсэн нийтлэл бна зайд сдаа.
хятад · 2018/04/20
Хятадын эрлийз бүүр цаашилбал жинхэн хужаа бичсэн нийтлэл бна зайд сдаа.
хятад · 2018/04/20
Хятадын эрлийз бүүр цаашилбал жинхэн хужаа бичсэн нийтлэл бна зайд сдаа.
хятад · 2018/04/20
Хятадын эрлийз бүүр цаашилбал жинхэн хужаа бичсэн нийтлэл бна зайд сдаа.
хятад · 2018/04/20
Хятадын эрлийз бүүр цаашилбал жинхэн хужаа бичсэн нийтлэл бна зайд сдаа
хятад · 2018/04/20
Хятадын эрлийз бүүр цаашилбал жинхэн хужаа бичсэн нийтлэл бна зайд сдаа
хятад · 2018/04/20
Хятадын эрлийз бүүр цаашилбал жинхэн хужаа бичсэн нийтлэл бна зайд сдаа
хятад · 2018/04/20
Хятадын эрлийз бүүр цаашилбал жинхэн хужаа бичсэн нийтлэл бна зайд сдаа