Мөнгөн гүүр эмнэлгийн сэтгэцийн эмгэгтэй сувилагч морфинд донтсон нэгэн байжээ
2018/04/23
С овгийн Г.Д, 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “Суперпроб” ХХК-ийн харьяа “Мөнгөн гүүр” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт унтуулгын сувилагчийн ажилтай байсан бөгөөд ял шийтгэлгүй нэгэн.
Тэрбээр “Суперпроб” ХХК-ийн харьяа “Мөнгөн гүүр” эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн унтуулгын сувилагчаар ажиллаж байхдаа албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 31-нийг хүртэл хугацаанд тухайн эмнэлэгт хэрэглэгддэг Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “фентанил” гэх мансууруулах эмийг 585 ампул, “морфин” гэх мансууруулах эмийг 110 ампул, 2017 оны 1 дүгээр сард Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 2 дугаар жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “диазепам” гэх сэтгэцэд нөлөөт эмийг 4 ампул, 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол Хьюндай” эмнэлгийн эм зүйч Ш.Отгонбороос Нэгдсэн үндэстний байгууллагын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн 1 дүгээр жагсаалт болон Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтсан “фентанил” гэх 50 ампул мансууруулах эмийг тус тус завшиж, мөн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Сонгинохайрхан дүүрэг дэхь гэртээ хадгалсан байна.
Өөрөөр хэлбэл зөвхөн эмчийн бичгээр, өвчин намдаах эмэнд өвчин нь намддаггүй маш хүнд хэрэглэдэг, тарианы шилийг нь буцааж эмнэлэгт өгдөг асар хүчтэй өвчин намдаах эмийг донтсон тул “зувчуулж” хэрэглэдэг байжээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Г.Д г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Д г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сувилагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Г.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан сувилагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг сувилагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Дээрх тариаг хэрэглэсэн үед ямар ч өвчин зовиургүй, эрүүл, энгийн хүн шиг байдаг. Хэрэглэхгүй байхаар хар хөлс цутгаад, уур хүрч, байж ядан, тэсгэл алдаад, чичирдэг байна. Яг ийм байдал Мөнгөнгүүр эмнэлгийн сувилагчид илэрсэн бөгөөд бага багаар нь тун нэмэгдээд сүүлдээ өдөрт 10 ширхгийг тарьж хэрэглэсээр байсан нь ийнхүү баригдахад хүрсэн байна.
Тиймээс донтсон байж болзошгүй энэ байдлыг тогтоох, сэтгэц эрүүл эсэхийг шалгуулахад сэтгэц эмгэг судлалын үндэсний төвөөс “Г.Д нь урьд өмнө нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан эсэх гэх баримт мэдээ үгүй байна, F13, 20 тайвшруулах нойрны эмийн шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, одооогоор тэвчлийн байдалд байна, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, энэ төрлийн эмгэгийг Монгол Улс, СЭМҮТ-д эмчлэх боломжтой, эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн 367 тоот шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.
F13.20 гэдэг нь Олон улсын стандартад заасан сэтгэцийн эмгэгийг тодорхойлж буй тэмдэглэгээ юм.
Өөрөөр хэлбэл асар хүнд өвчтэй хүмүүст зовж байж олддог тариа хувийн нэг эмнэлгийн сэтгэцийн эмгэгтэй сувилагчид олноороо байсан. Сувилагч албан тушаалаа ашиглан өөрөө хэрэглэх гэж байсан нь ийнхүү илэрлээ. Энэ бол зөвхөн нэг л хувийн эмнэлэгт илэрсэн зөрчил. Цаашид ийм байдал гаргуулахгүй байхад анхаарч ажиллах шаардлага байгаа, үүнээс урьдчилан сэргийлж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
1 · 2018/04/24
Hamgiin aimshigtai ni emee heregleed mansuursan ch yum uu yadag yum ter uyedee uvchtei hund noirsuulah taria hiihdee doziig ni hetruuleh yum uu bagaduulah ch yum uu ternees bolj uvchtun hohirvol yaah bsan bolj bn aa!?!?!? BAIJ BOLOMGUI ZUIL!
Zochin · 2018/04/23
Mungunguur emneleg lag bna shdee olj ilruuleed taslan zogsoono gedeg chin mundag bna. Chanar hyanaltiin togtoltsoo ni sain ajillaj bna. Yaamar surtei bichdegiimdee
Zochin · 2018/04/23
Mungunguur emneleg lag bna shdee olj ilruuleed taslan zogsoono gedeg chin mundag bna. Chanar hyanaltiin togtoltsoo ni sain ajillaj bna. Yaamar surtei bichdegiimdee
Зочин · 2018/04/23
Mungunguur emneleg lag bna shdee olj ilruuleed taslan zogsoono gedeg chin mundag bna. Chanar hyanaltiin togtoltsoo ni sain ajillaj bna. Yaamar surtei bichdegiimdee
Зочин · 2018/04/23
Mungunguur emneleg lag bna shdee olj ilruuleed taslan zogsoono gedeg chin mundag bna. Chanar hyanaltiin togtoltsoo ni sain ajillaj bna. Yaamar surtei bichdegiimdee
Зочин · 2018/04/23
Mungunguur emneleg lag bna shdee olj ilruuleed taslan zogsoono gedeg chin mundag bna. Chanar hyanaltiin togtoltsoo ni sain ajillaj bna. Yaamar surtei bichdegiimdee
Зочин · 2018/04/23
hunii ner turd denduu haldaad bgn bishuu setgetsin emeggui gsn dugnelt garsan gj bhad setgestin emgegt suwilagch gd bhin. tgd ch buh noirguideles bolod yanz buriin zowiurt eeljin suwilagch mergejiltnuud bdg shuu de hichneen mansuuruulah turliin em hereglesen ch gsn yaj zowiurgui yawah arga hereglesen tgd buruu yu te uur arga bolomj bhgui ch bsn ch yum biluu suwilagch narig uwduh ed erhtengui hun shig l haritsdag shde
Зочин · 2018/04/23
uuruu uuriiguu l horduulj baij , tegeed yamar sirtei bichij bnaa, ylsiin hurungu idsen huniig eviileed huurhii uvdchihloo geed ,ene metchilen engiin uuriiguu hordyylsan heden em taria avsan huniig zuil zaaltiig n tolgoi ergetel surtei bichne aan
з · 2018/04/23
зарж борлуулсан л байгаа даа сайн шалгав залуу үеийг юунд ч хордуулж байсийн билээ