Эгчийгээ боомжилж хороогоод Саруул хотхонд гал тавьсан байжээ
2018/04/23
Бямба гарагийн орой буюу энэ сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр болох “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт гал гарч тус байрны хэд хэдэн айл энэ галд өртөн нэг хүн амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн билээ.
Энэ хэргийн хохирогч нь 27 настай эмэгтэй гэж мэдээлж байсан. Харин ослын хэргийг шалгах явцад эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсан болохыг цагдаагийн эх сурвалж мэдэгдсэн байна. Хэргийг тодруулбал, хохирогчийн хоолойг боож амийг нь хөнөөж, хэргийн ул мөрийг арилгахаар гал тавьсан аж.
Талийгаач нь эмэгтэй 27 настай ганц бие Э байсан бөгөөд түүнийг төрсөн дүү 19 настай Б, түүний найз 20 настай Э нар хувийн өс хонзонгоор бүлэглэн гүйцэтгэжээ. Энэ гэмт хэргийг нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Зочин · 2018/04/23
TOGLOOMOND DONTOGSOD ODOOGIIN ZALUUS NEG IIMERHUU
Зочин · 2018/04/23
Tursun egchiigee nztaigaa niileed alj bna gdg aimaraa yatsan humuus bdiim de
Зочин · 2018/04/23
Tursun egchiigee nztaigaa niileed alj bna gdg aimaraa yatsan humuus bdiim de
z · 2018/04/23
KINO SHIG AMIDRANA GEED UZEJ L DEE. BALAI HOGNUUD BARIJ AVAAD SAIN HASHRAA SHOROND NI HATAA. DEMIIRSEN AMITAD VE?
я · 2018/04/23
ёстой новшнууд юмаа мөнгө өгсөнгүй л гээ биз энэ нийгмийн бодол санаа нэг л бишээ
Зочин · 2018/04/23
Манай цагдаа мундаг
Зочин · 2018/04/23
Манай цагдаа мундаг