Канадын элчин сайд “Эрдэнэт” үйлдвэрт зочиллоо
2018/05/02
Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэвид Спрул, худалдаа хариуцсан зөвлөх Стивен Басадур, улс төрийн ажилтан С.Мөнхзул, худалдааны төлөөлөгч Э.Энхзориг нар энэ сарын нэгний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийг компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Хангамжийн хэлтсийн дарга Ц.Эрдэнэбаяр нар хүлээн авч, цаашдын хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлага зэрэг сэдвээр санал солилцов.