"Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн Холбоо"-ноос зохион байгуулсан анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь  Урлаг, Улс төр, Бизнесийнхний хүрээнд зохион байгуулагдсан аж.

Урлагийн багт жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэг, Дуучин Д.Болд, Ганхүү нар оролцсон юм. Тэд багийн нийлбэр дүнгээр "Монголын хүчтэн Пауэрлифтингийн-2014" тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

Мөн жүжигчин Г.Эрдэнэбилэг хэвтээ цээж шахалтын төрөлд 180 кл шахаж алтан медалийн эзэн болсон билээ. Түүнчлэн уг төрөлд Д.Болд 130 кл шахаж хүрэл медаль авсан юм.

Уншигчдынхаа өмнөөс Г.Эрдэнэбилэг, Дуучин Д.Болд, Ганхүү нартаа баяр хүргэе.

Д.Ана