Юу ч хийж сураагүй байж юу ч тоож хийхгүй их зантай болчихсон Монголчууд
2018/05/04
Гадагшаа хилийн дээс алхвал бүх юм нь сайхан болчихно гэсэн бодолтонгууд. Эсвэл ...
Сингапурын метро өглөө 5:30 - 6:30 хооронд битүү, амьсгалах зайгүй түгжирдэг байсан. Тэрнээс хойш сэлүүхэн болчино. Хүмүүс 8 цагийн ажилд ч 6-д явдаг. Ийм эрт очиж яах юм бэ гэхээр нэгд хоцрохгүй, хоёрт хийх ажилаа төлөвлөнө, гуравт ажил эхлэхэд бэлдэнэ гэдэг. Сентоза дээр 5 цагт далайн эргийн усанд дасгал хийчээд, нийтийн шүршүүрт орчоод, 7/11-с цайлчаад, түрээсийн дугуйгаа унаад ажилдаа явдаг хөгшин залуу хүмүүс маш олон. Цайны цагаар номын дэлгүүрийн шалаар хүмүүс ном уншаад суучдаг. Оройн 10-с хойш хүнгүй гудамжаар л алхана. Нэг хүн 2 ажилтай, нэг сургалттай эсвэл сайн дурын ажилтан байх нь ердийн зүйл. Синга ээж, аав Ширли Сэм 2той хэзээ ч өглөө таарж үзээгүй. Хагас сайнд өөрсдөө сайн дурын ажил хийдэг байсан болохоор бүтэн сайнд л гэртээ таарна.
Бээжинд өглөө 6:30-с өмнө л гарч байж гудамжны өглөөний цай авч амждаг байлаа. Бээжин хот 5 цагт хөл хөдөлгөөн орж 6 цагт хаа сайгүй дугуй, мопед, мотоцикл, хүн тэрэг тэр бүү хэл тэргэнцэртэй суугаа өвөө эмээ нар хүртэл холхилдож, энд тэндээс дайрчих шахан давхилдаад ажилаа эхэлдэг. 6:30 гэхэд өглөөний цайны павильонууд хаагаад, ажилчид нь зарим нь сургуульдаа, зарим нь дараагийн ажилдаа явдаг. Сувилагчийн постон дээр хонож байгаа сувилагч нэг ч удаа унтдаггүй, тэнд камер, интернэт, компьютерт нь хөзөр ч байдаггүй, гэхдээ тэд унтдаггүй. Би нэг ч удаа постоо орхиж алга болсон, унтсан, өөр юм хийсэн сувилагчтай таарч байгаагүй. Бүгд л эмээ хуваарилж, өвчний лавлах уншиж, шөнийн сахиулийн репорт бичиж, өглөө яг 6:00д орж ирж тарьдаг. Тэд тасралтгүй суралцах үүрэгтэй мэт зузаан зузаан ном уншина. Хэдэн зуун мянган удаа зүү зоолгуулсаныг мэдэхгүй ч Хятад сувилагч нэг ч удаа судас хагалж, нэг ч удаа дуудхад хүлээлгэж байгаагүй. Ийм болохоор л Хятад ажилчидаар барилга бариулах амар байдаг. Монгол хүнээ үнэлсэнгүй гэдэг ч, Монгол залуусыг ажиллуулна гэдэг гахай хариулахаас гайтай ажил. Өглөө эрт ирэхгүй, үүрэг хариуцлага байхгүй... Хамгийн хэцүү нь цалин тавихаар багадаа 3 хоног тас алга болно, мөнгө нь дууссан хойно гэр бүлээсээ салах шахсан шартсан, зарим нь зодоон цохион хийсэн амьтад ирнэ. Цалинг нь өгөөд тараавал зоолттой хэдэн эхнэр нөхрөө цалинтай нь асууж ирнэ. Жаахан зааж, захирчихвал амь биш заяа биш гээл хаяаад явчина.
Солонгост хүмүүс хүүхэдтэй болохоос татгалздаг, хойшлуулдаг шалтгаан нь хүүхэд өсгөх зардал байдаг. Солонгос шиг хоол хүнс арвин, хувцас хунар хямд газар хүүхэд өсгөх зардал гэж юу байх билээ дээ гэж бодож байгаа байх. Хүүхэд өсгөх зардал гэж хүүхэд сургахад төлөх зардал юм. Цэцэрлэгээс нь авахуулаад маш олон төрлийн сургалтанд сургадаг. Нэг хүүхэд дунджаар 4,5 сургалтанд сурна. Тэр дундаас чанартайд нь сургах гэж эцэг эхчүүд хамаг мөнгөө зориулдаг. Тийм ч болохоор тэр хэмжээнд сургаж хүмүүжүүлж чадахгүй хүмүүс нь амьтан тэжээж, Нохой муураа үр хүүхэд шигээ үүрээд явдаг хүмүүс зөндөө тааралддаг. Солонгос чинь хөгжиж буй орон шүү дээ гээд автобусаар 2 цаг явдаг газар өглөө, орой бүр явж ажилладаг хүмүүс их болохоор шөнийн автобус гаргасан. Одоо Япон Солонгост хэт их ажилладаг хүмүүсийнхээ эрүүл мэндийг боддог болж. Солонгост очсон Монголчууд ажил хийж, хүнд удирдуулж сурдаг нь бүх хүмүүс тэгэж шаргуу хөдөлмөрлөдөгийг ойлгодогийнх байх.
Монголд... Магадгүй миний таарсан, анзаарсан хэсэг л тийм байх гэж найдья. Эв эрүүл, сав саруул залуус үд болтол унтдаг, үүр цайтал архиддаг, ажил хийдэггүй хүмүүс зөндөө, хийвэл зөвхөн цалинтай гоё ажил хийнэ гэх. Бакалавртай бол ямар нэг дарга захирал хийчих санаатай. Юу ч хийж сураагүй байж юу ч тоож хийхгүй их зантай болцон. Эсвэл өнөөдөр болгодог 600 төгрөгийн цалингаараа бүх ирээдүйгээ төлөвлөдөг. Оройн цагаар, хагас бүтэн сайнаар ажил хийнэ гэж огт байхгүй. Нэг ийм жоохон ажил бна хийчээч гэвэл завгүй гэнэ, гэртээ хариад зурагтаа үзээд унтахаа амьдралын утга учирт тооцдог. Өглөө эрт хичээлдээ босож явж чадахгүй байсаар сургуулиасаа гарцан залуус ч байх. Унтах амрах нь хүний эрх л дээ. Гэхдээ дэлхийн хөгжилтэй орнууд унтах, эрхлэх завгүй ажиллаж хөгжилд хүрсэн байдаг. Биднийг унтаж байхад бүх дэлхий сурж боловсорч хөгжиж байна.
Хэрвээ бид хөгжихгүй, хөдөлмөрлөхгүй бол бидний хүүхэд Солонгос, Америк, Европын жорлонг цэвэрлэж, буудлын даавуу солидогоос дордоно. Одоо Өмнөд Солонгосд Хойд Солонгос гэсэн хар ажилчид байна. Америк цагаачдаа багтааж шингээж чадахгүй, олон асуудалд ороод, Европ Ойрх Дорнодын дүрвэгсдээсээ халширч, Ази тив тэжээж дийлхээргүй ихээр өсөж байна. Дунд нь Монгол л унтаж, идэж, аархсаар... Нэг Солонгос хүүхдийн хэмжээний боловсролгүй залуус хэд бий бол? Өглөө 8-н цагт нээдэг үйлчилгээний газар байна уу? Өдөрт 2 сургалт эсвэл 2 ажил хийдэг залуус хэд вэ? Өглөө 6 цагт босож ном уншдаг оюутан байна уу?
Аль сайн сайхан амьдралтай, ажилтай, амжилттай яваа хүмүүсд хариуцлага, хөдөлмөрч зан, зорилго 3 зайлшгүй байдаг. Хэн ч хэзээ ч зүгээр сууж байгаад баян мөнгөтэй амжилттай явдаггүй... Бүгдийг бүтээдэг. Тэр тусмаа хөгжиж буй орны иргэд бид унтах, амрах эрхгүй!
Any -Ujin
Зочин · 2018/05/06
Маш үнэн
зочин · 2018/05/06
энэ чинь л байхгүй жинхэнэ Бөртэ чононы Удам юм чинь
Иргэн · 2018/05/05
Санал нэг бна. Дээдүүл нь ажилдаа ирэхгүй жилээр хурлаа таслахаар аргагүй биз.
Харин тийм · 2018/05/04
Өглөө бүр ажилдаа хоцорно. Бас хэл сураггүй ажил таслана. Сарын эцсээр цалин бодохоор хоцорч тасалсан мөнгөө хасуулсандаа их л уурлаж бөөн юм болдог. Миний цалингаас тэдэн төгрөг хасчихаж гээд л бараг зодох нь холгүй л болдог нарийндаа бол ажлаагүй цагийнх нь л мөнгийг хассан баймаар. Хажууд нь байж байж хэрүүл хийж байж жаахан ажил хийлгэх гэж үзнэ. Гараад явангуут гараад хувийн ажлаа амжуулна. Ороод ирэхэд хөзөр тоглоод сууж байна. хэцүү хэцүү
Zojin · 2018/05/04
Zob zob.zob bnda.unen shuu
Zojin · 2018/05/04
Zob zob.zob bnda.unen shuu