Сайн байцгаануу би 37 настай хүүтэйгээ байдаг залуу. Сүүлийн 2 3 өдөр хүү маань шүд нь өвдөөд хүүгээ харж цуг уйлаж цуг өвдлөө.

Тэгээд өнөөдөр ээжд нь утасаар залгаж хүү ингээд байна ирээд цуг эмнэлэг аваад яваад өгөөч би ажилтай байгаад хаяж явж болохгүйнээ гэтэл өөдөөс би ажилтай байна иим болгочихоод одоо яах гээд байгаа хүүгээ надаа өг гэх юм. Тэгээд хүүтэйгээ ч ярихгүй ер нь бол бид хоёр салаад хоёр жил гаран болж байгаа юм. 3 хүүтэй том бага хоёр маань ээжтэйгээ дунд хүү маань надтай байдаг юм. Анх салахдаа би хүүхдүүдээ салгаад яахав гээд энжтэй нь явуулсан юм. Гэтэл хүү маань нэг өдөр надтай уулзаад та ганцаарай байгаа юмуу тэгвэл танийг ганцааранг чинь байлгахгүй гээд ээждээ би аавтай байна гээд намайг дагаад явсан юм.

Тэгээд хүүгээ би ээж ах дүү нартайгаа уулзаж байг гээд хаяа аваачиж өгнө бага хүүгээ санахаарай өөр дээрээ авна тэгсэн эхнэр маань хүүхдүүд санаа хоёрдоод байна битгий байн байн ирж очоод бай гээд нээрээ ч тийм юмуу гээд уулзуулахийг нь багасгасан юм. Тэгсэн одоо хүүг маань өөр дээрээ авна үгүй бол битгий залгаад бай гэх юм. Хүүгээ би нээрээ ч хүүхэд ээж дээрээ байвал дээр юмуу гэж бодоод ээж дээрээ очихуу гэхээр хүү маань үгүйээ таньтай лбайна гэх юм. Хүү маань одоо 8 настай 2 дугаар анги би хаяа тоглоод хүүгээ өөр ээжтэй болгоноо аав эхнэр авнаа гэхээр уурлаад би өөр ээжтэй болохгүй би ч том болоод эхнэр авахгүй гээд байх юм. Эхнэр бид хоёр уул нь 3 сайхан хүүтээ арилжаа наймаа хийгээд болж л байсан юм. Тэгээд сүүлдээ жоохон алдаад өр ширэнд ороод өрөө төлөх гээд юм юм л хийсэн өдөр шөнөгүй л зүтгэсэн.

Тэгэж явах хооронд намайг араар минь тавьж өөрөөсөө 10 орчим дүү хүнтэй явалдаад би мэдэлгүй хэдэн сар явж байгаад мэдсэн юм. Мэдээд нөгөө залууг нь цуг суулгаж байгаад хүн алдаж онодог юм одоо энэ явдалаа больчихоо хүүхдүүдээ бодьё гэж хэлээд болиулж байлаа. Гэтэл надаас далдуур ахиж яваад би сүүлдээ гуйгаад байхад би хоёр хүү төрүүлж өглөө одоо өөрийгөө бодьё гээд хэрүүл хийгээд байхад нь хүний тэсвэр алдардаг юм байналээ нэг ч удаа гар хүрч үзээгүй хүн тэсвэр алдарч нэг алгадаж аваад цагдаа дуудуулж баригдаж гомдоогүйгээрээ гомдсон юм. Тэгсэнч би салаагүйээ тэсээл явсан хүүхдүүдээ бодоод сүүлдээ машин маань муудаж ганц мөнгө олж байсан зүйл маань болохоо байж банк болон бусад өр шир нэхэгдэж гэрт хэрүүлгүй цаг минут гэж байхаа болиод эхнэртээ ийм амьдрал гэж юу байхав болийдоо гэж хэлээд хоёр тийшээ болсон юм. Би салаад өвчтэй ээж дээрээ очиж араас хүү маань намайг гээд ирсэн хүү маань ирээгүй бол би сэтгэлээр улам унаж архи дарс ууж улам л дордох байсан байх. Хүүгээ ирсэнээс хойш хүүгиинхээ хажууд нэг ч удаа архи уугаагүй хүүгээ болж өгвөл хажуунаасаа холдуулаагүй хүүгийнхээ төлөө л гэж явж байна.

Харин яг одоо үнэхээр яахаа мэдэхгүй байнаа ээж маань хэвтэрийн хөгшин хажуунаас нь холдож болохгүй хүүгээ хүн шиг хүн болгох гээд дээрээс нь өрөө дарах гээд л зүтгээд байдаг. Гэтэл салсан эхнэрийн тавьсан өр нь миний нэр дээр байж шүүх болж би ч за яахав талийг нь төлийе гээд төллөө. Тэгсэн одоо хүүг маань авна эсвэл битгий залгаад бай гэх юм үнэхээр гомдож байна хүү маань нялх байгаа болхоор ээжийгээ санаж л байх шиг байна надад хэлэхгүй юм.