Шоронд үймээн гарч 50 гаруй хоригдол амиа алджээ
2013/01/25
Венесуэлийн баруун хойд нутгийн шоронд үймээн болсны улмаас 50 гаруй хоригдол амиа алдаж, 90 орчим хоригдол гэмтэж, шархадлаа гэж орон нутгийн хэвлэл мэдээлэв.
AFP-ийн уламжилснаар тус улсын Лара мужийн Урибана шоронд хоригдож буй гэмт бүлэглэлийнхэн хоорондоо буудалцаж, үймээн самуун дэгдээсэн байна.
Орон нутгийн эмнэлгийн төлөөлөгч Руй Медина “Бид гэмтэж, шархадсан хоригдлуудыг өндөр хамгаалалтад эмнэлэгт яаралтай хүргэсэн” гэжээ. Түүний ярьснаар 14 хоригдлын бие хүнд байгаа аж.
Албаныхны мэдэгдсэнээр хэсэг хоригдол шоронд нөлөөгөө тогтоохын тулд бусад бүлэглэлийн гишүүдийг буудаж амийг нь хөнөөсөн бөгөөд энэ нь шоронг тэр аяар нь хамарсан байна.
Урибана шоронгийн хоригдлуудын тоо хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Тус улсын Засан хүмүүжүүлэхийн сайд Ирис Варела телевизэд өгсөн ярилцлагадаа “Ийм явдал болсонд гүнээ харамсаж байна. Бид хоригдлуудаас буу зэвсэг, хутга шөвгийг хураасан. Цаашид ч Урибана шоронгийн хоригдлуудад шалгалт хийнэ” гэв.

Д.Түвшинтөр
zgkwdww · 2013/04/22
NkkqvR eusqeslnrwzy
Vladimir · 2013/04/14
Thats rellay thinking of the highest der
ltoxauqbtgz · 2013/04/13
iWIbqg teommtfqtfyd
Elena · 2013/04/11
You have me useful info than the Briisth had colonies pre-WWII.
Bharath · 2013/04/10
Thats really thinking at an ipmrssevie level