Цалин битгий нэмээч ээ, барааны үнэ өсч хувийн хэвшлийнхэн чинь туйлдаж байна…
2018/05/18
Эмч, эмнэлгийн ажилтан, багш нарын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, улмаар жагсаал цуглаан хийснээр НХХЯ, МҮЭ, МАОЭНХ гурван талт хэлэлцээ хийж цалинг 30 хувиар нэмэх тохиролцоонд хүрсэн байв. 2010 оны дөрөвдүгээр сард болсон эл үйл явдлын дараахан өргөн хэрэглээний барааний үнэ тэнгэрт хадсан. Тухайлбал, 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 2010 оны 3 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 7.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 3.3 хувиар өссөн байв. Махны дундаж үнэ гэхэд 7.7-23 хувь болтлоо өссөн. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, хөлд нь хувийн хэвшлийнхэн чирэгдэж байхад эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр болсондоо хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж байлаа.
Иймэрхүү байдлаар үе үеийн Засгийн газрыг сүрдүүлж, шантаажлах хэлбэрээр цалингаа нэмүүлэхээр ардын багш, алтан гарт эмч нар гудамжинд гардаг уламжлал тогтох янзтай. Тэд хэдэн өдөр өвчтнөө, сурган хүмүүжүүлэх учиртай сурагчдаа хаяж, лоозон барьж гүйснийхээ хүчинд хамгийн сүүлд гэхэд 300 мянган төгрөг халааслаад дөнгөсөн. Өдгөө төв талбайд суулт зарлаж, мөн цалингийн нэмэгдэл шаардаж байна.
Гэтэл төрийн түрийвчин дэх мөнгөний талыг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг атлаа өнөөдрийг хүртэл өргөн хэрэглээний барааны үнэ өслөө хэмээн дуугарч, гоншигнож байсангүй. Харин ч ойворгон бодолтой төрийн албан хаагчдын хөлд чирэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэд цохиулсан шигээ өдөр хоногийг өнгөрөөж байна. Айл гэрт нэг л төрийн албан хаагч бий. Магадгүй 2-3 төрийн албан хаагчтай айл бий биз. Тэдний цалин 20-30 хувь нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ мөн хэмжээнд нэмэгдсэнээр хэн хожив. Цалингаа нэмүүлсэн төрийн албан хаагчид тэр хэрээр өссөн өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал нь яг хэвээр. Гэвч эрхэм төр, төсвийн алба хаагчдаа… улстөрийн ашиг хонжоо хайгч увайгүй нөхөд өө… Та бүхний бодлогогүй шоудалтын сүүдэрт хувийн хэвшилд ажилладаг ах дүү, амраг садан чинь өртөж, өдрөөс өдөрт ачааны хүндийг амрах чөлөөгүй үүрч явааг мэдэх үү.
Тэр бүрт нэгдэн нийлж дуугараад байдаггүй хувийн хэвшлийнхэн цадигаа алдаж, өвчтнөө хаяж, цагаан халаадаа тайлж шидчихээд гудамжинд суугаа эмч нараас амьдрал, ачаа өөр үү. Эмч, сувилагч та хүний амь аварч байгаа бол хувийн хэвшлийнхэн баялаг бүтээж байна. Хэн хэн нь амьдралын төлөө явж байгаа ч төрийг шантаажилж, өнөөдрийн амьдралдаа өөрөөсөө өөр хэн нэгнийг буруутгасангүй.
Алдагдалтай ажилладаг юм бол төрийн өмчит компаниудыг тэжээх ямар хэрэгтэй юм бэ гэгчээр ажил мэргэжлээ шантааж болгосон ийм төрийн албан хаагчдын хэрэг байна уу, Ерөнхий сайд аа. Ажлын байран дээрээ хүнд сурталтай, хүнлэг бус, дээр нь зардал өндөртэй төрийн албан хаагчид яг үнэндээ олон нийтэд зүрх сэтгэлээрээ туслаж чаддаг бил үү? Яг үнэндээ хамгийн их хүнд суртал, хэцүү бэрх ааш авирыг бид захын наад төрийн байгууллага, эмнэлэг, эмч сувилагчдаас авдаг биз дээ. Сувилагчид таван цаас атгуулж байж арай аятайхан аашны бараа харна.
Хэрэв эмч сувилагч, багш нарын цалин нь үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байгаа бол Төрийн албан хаагч байхаа больчих л доо. Хувийн хэвшилд ажилла. Ядуусын эмнэлэг байгуулаад бусад нь төлбөртэй болж хөгждөг дэлхийн жишиг рүү л орохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй! Эх орны дархан хилийг манаж буй цэргийн алба хаагчид яг адилхан л ажиллаж хөдөлмөрлөдөг, тэдний зарим нь эмч багш нараас ч бага цалин авдаг, гэлээ гээд өргөсөн тангаргаасаа няцаж, хилээ хаяад гүйж ирээгүй байна. Хатуухан хэлэхэд, эмч, багш бол гэж Төр таныг албадан хөдөлмөр эрхлүүлээгүй гэдгийг сана. Та өөрийнхөө хүсэл зоригоор л эмч, багш гэх эрхэм мэргэжлийг сонгосон биш үү. Өнөөдөр цалин нэмлээ гэхэд маргааш өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ, чанарын ямар ч ялгаа гарахгүй… Эцсийн үнэн, системээ л өөрчлөх хэрэгтэй адгийн тэнэг ч мэдэх учиртай. Өнөөдөр эмч нарын цалинг хүүхдийн мөнгөө хасаад болов нэмье, маргааш хэний хоолыг хасч багш нарын цалинг нэмэх бол.
Хариуцлага яригдахаар бүгд чимээгүй болчихдог хэрнээ, цалин ярихаар үсээ хүртэл хусдаг эмч нар эцэстээ улс төрийн шоуны хэрэглүүр төдий болж хувирсанаа ч анзаарах сөхөө алга. Төв талбайд үсээ хусч сүржигнэсэн нэг нөхөр гэхэд АН-ын гишүүнчлэлтэй. Тэр дундаа өнөөгийн Ерөнхийлөгчийн фракцид харьяалалтай эрхэм. Үнэхээр л цалин мөнгө чинь хүрдэггүй, амьдрал ахуй хүнд байсан юм бол ёстой л АН-ынхныг бондын мөнгөөр туйлж байхад нь цалингаа нэмүүлнэ гэж суухгүй яав. Иймэрхүү шоудалтаас тань болж удаа дараа юмны үнэ өсч, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настангууд чинь туйлдаж, тартагтаа тулж байна, сэхээтнүүд минь.
Эх сурвалж Нийгмийн шуудан сонин
vnen · 2018/05/18
vneheer bag tsalintai bol nemeh ni zuw harin baraanii vne nemegdej bga bol tur ajillaa hiij chadahgvi bn gesen vg baraanii vnee shatgaangvi nemsen bol tusgaa zuwshuurliin tsutsalj mongold baraa niilvvleh irehiin hasah erh turd bdag eren bol tsalin nemeheer dagaj yumaa nemdeg ni huwiin hewshliihen uursduu
иргэн · 2018/05/18
хэрвээ эдний Цалинг нэмэх юм бол өнөөх Ниигмийн эмзэг давхрага болох, Тэтгэврийн Хөгшжүүл, Хөгжлийн бэрхшээлтэй Иргэд, Өрх толгойлсон Эхчүүд, Бүтэн , хагас Өнчин хүүхдүүд гээд хамгийн түрүүнд Хэлмэгдэж ,Үнийн өсөлтөнд шууд л Сөхөрч унах эдгээр Иргэд ээ, Төр яах уу, Зөнд нь хаях уу, эсвэл цугт нь Тэтгэвэр тэтгэмжийн Нэмэх үү, МАН-ынхаа,
Hen negen · 2018/05/18
yuun utgaggui ym ypidag ym bee emch nar tgd 450s 500 myngan togpognii tsalingaar yaj amidralaa awch ywah ym bee. ter une yunas bolood osood bgaan bid naraas hamaaralgui shvv dee bidnii tsalin osch l baig hapin une hewendee baij ygaad boldguin. bid bugd l adilhan top zasgiin bupuutai bodlogoos bolj en tentsvv hohipch ydarch ywaa ard tumen bitgii negniigee ingej baildaa ewtei baij chadahguil bol uls opon min hugjihgui. za yahaw olon jil ajiltsan nerte toptei mes zasliin tsoohon heden emch ntr n ondop tsalingaa awch opgol bapitsaa awdg l ym bgaaz gewch ihenh n dongoj ajillaj bgaa zaluu emch suwilagch uilchegch asragch nar bn shvv dee. Ted hunii toloo ene hund hodolmopiig erhelchxeed ygaad hedheen tugpugnii tsalin awch gol zogooh ystoi gej.
Иргэн · 2018/05/18
Чадалтай эмч нар нь хувийн эмнэлэг байгуулаад иргэдээ хөөрхөн шулчихна. Тэгээд өвтөнүүдээр тэрүүхэндээ сүлжээ маягийн бизнес хийчихнэ. Заавал тэр эмчид үзүүлээрэй, заавал тэр эмийн сангаас аваарай гэх мэтчилэн. Тэгээд яахаараа цалин хөлс нь амьдралд нь хүрэлцдэггүй юм бэ,
Иргэн · 2018/05/18
Эмч сувилагч нар цалингаа нэмүүлнэ гээд л жагсаал цуглаан хийгээд байхын. Улсын эмнэлгүүд улсаас цалин авч, дээр нь нэмээд эрүүл мэндийн даатгалаас мөнгө орж, дээр нь нэмээд иргэдээс шинжилгээ оношлогооны мөнгө гээд өчнөөн л мөнгө авах юм. Тэд нар нь хаашаа шингэчихээд байдаг юм бол.
Сарнай · 2018/05/18
Хувийн хэвшлийнхэн гж бн. Захын хуладаачидын тухай бичээгүй бн. Үнэ ш дээ. Хувийн хэвшилд ажиллаж бга бид цалингаа нэмүүлэх эрхгүй л бгаагаа хүргэх гээд амьдарч л бн. Улс орон эдийн засгийн хямралд бн гсэн ганцхан хариулттай, ажлын бүтээмж нэмэгдүүлж орлогоо нэмэгдүүлэх нэрийн дор нэг хүн дор хаяж 3 хүний ажил хж бга нь Үнэ л юм. Хувийн хэвшлийн бид улс эх орондоо Баялаг бүтээж л яваа....Эцэг, эхийн хуралд сууна хүүхдэд тэгж ингэж боловсрол олгож бга, ттэгж ажиллана гж ер нь л бага хугацаанд ярьна. Ихэнх цагийг мөнгө хураах тухай ярилцлага л бдаг. Эмнэлэг очно заавал Эрүүл мэндийн дэвтэр....за тэгээд 12 цагаас хойш бх эмч бхгүй, ааш муутай сувилагч асрагч л бн. Тээд заавал тэр энэ эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэ гнэ яваад очихоор эмч маань дуурайтал сууж бдаг..
Megan · 2018/05/18
Би МАН-ханд хөөгдөж тэтгэвэртээ суугаад 2 жил болж байгаа хүн байна. Эдийн засагч хүн. Би тгд одоо хөлсний бичээч болцон уу тэ
Гармаа · 2018/05/18
Төсвийнхөний цалинг нэмлээ гэхэд тэтгэврийнхэн барааны үнийн өсөлтөнд сөгдөнө шүү. Арай ядан амьдарч байгаа тэтгэврийнхэндээ дарамт болно.
zochin · 2018/05/18
hulsnii bicheechee bitgii shaagaad bgarai, harinch huviin hevshliinhenmaani bolomjiin tsalin avdagiin shu, emch, suvilagch, bagsh nariin tsaling nemeh heregtei, boldogson bol tultal n, bitgi ingej hudlaa shaagarai erguu malaa
Megan · 2018/05/18
Дээр бичсэнтэй санал нэг байна аа. Бусад салбар, хувийн хэвшлийнхэний цалин ойролцоо доо ер нь. Харин цалин нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмдэгддэг нь эдийн засгийн хууль. Баахан цаасан мөнгө хэвлээд цалин нэмчихээр тэр мөнгө яаж биежиж үнэ цэнэтэй болхийн. Тэрний жишээ: Наймаачид баяр дөхөхөөр өөрийнхөө худалдаж байгаа барааны үнээ нэмчвэл ашиг олно гэж боддог. Гэтэл үгүй ээ. Тэр худалдаачин барааны үнээ нэмэхээр дагаад хажуугийн нөхөр нэмнэ. Тэгээд түр зуурын ашгаараа хажуугийн нөхрөөс нэмсэн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн авна гэсэн үг.
Наймаачин · 2018/05/18
Хэдалдаа арилжаа эрхэлж байгаа хүмүүс юу зарж байгаа, тэр нь яаж бүтсэн, хэрхэн ашиглах, бодит үнэ нь ямар байх ёстойг огт мэддэггүй юм. Өөрийн санаанд багтсан үнээрээ бараагаа зарна, тэд бас хоорондоо үгсэн үнийг хөөрөгддөг нь нууц биш. Иймд наймаачдын үйл ажиллагааг хянаж, хязгаарлаж байх шаардлагатай. Цалин нэмэхийн дээр үнэ хөөрөгддөг явдлыг зогсоох ёстой. Хувиа хөөсөн худалдаачид улс орны, хүн зоны төлөө гэсэн сэтгэлгүй хүмүүс байдаг.