Интэрнэтийн "Монгол"-ыг харвал нүүрээ нуусан "ногоон малгайтан", түүний гар хөл болсон "хөөрүү хэнхэг" хэдэн мянгаараа байна
2018/05/22
Нус, нулимсаа хацартаа наасан хөөрүү хэнхэг минь Буддаг сонс!
(Буддагийн төрсөн өдөрт зориулав)
Их хэлмэгдүүлэлтийн үеэр санж, Онон,Балжийн хөндийд нутаглаж байсан буриад эрчүүдийг эхнэр хүүхдүүдийнх нь "халуун өвөр"-өөс сугалан баривчилж аваачаад Өндөрхааны арын жалганд буудан егүүтгэж байв. Тэгэхэд, зарим нэг нутгийн хүн муухай жудаггүй байгаад зогсохгүй, бүр хөөрөн омогшиж элдвийг цууран аягладаг байжээ.
Тийм этгээдүүдийн нэг Н гэгч байсан. Тэр, хашаан дээрээ сундалж суугаад "Зөв, муусайн эсэргүүг устга! Ардын дайснуудыг бууд! Нударган нарыг цаазал!" гэх зэргээр баригдаж яваа эрчүүдийг тавлан орилдог байв. Тэр муухай нөхөрт ямар ч гэм хийгээгүй нутгийнх нь эрчүүд хилс хэрэгт гүтгэгдэн үхэл рүүгээ ачигдаж байгаа юм шүү дээ!
Түүнд тэгэж орил гэж хэн ч, тэр бүү хэл ногоон малгайтангууд ч хэлээгүй, өөрөө л сайн дураараа хэнхэглэж буй нь тэр. Хөөрүү хэнхэг, орой айл хунараар хэсэж баригдаж ачигдсан гэмгүй эрчүүдийг, цаазалбал зохих хувьсгалын эсэргүү гэмт хэрэгтэн мөн гэдгийг өөрийн санаанаасаа нотлон чалчиж, сайн дураараа "хуцаж" явдаг байж.
Хөөрүү хэнхэг маань сарын дараа өөрөө баригдсан. Тэр, ногоон малгайтангууд хувьсгалын эсэргүүтэй тэмцээгүй, Сталины даалгавраар буриадуудыг хоморголон устгах ажиллагааг гүйцэтгэж байсныг яахин мэдэх билээ.
Н-ыг баригдах мөчид ой гутам бөгөөд бас өрөвдөм явдал болсон байна.
Өөрийг нь баривчилж буйг ухаарсан хөөрүү хэнхэг маань "Би яасан юм бэ... амь өршөөгөөч... оо ий ой" гэх зэргээр арчаагаа алдан чарлаж, орь дуу тавин уйлж унжаад газар самардан хөсөр хэвтээд өгчээ. Хүйтэн сэтгэлт ногоон малгайтангууд мөнөөх "цогт хувьсгалч" нь өмдөндөө шээс баас алдан өмхий үнэртүүлэхүйд бүр уур нь хүрч хоёр хөлөөс нь гулд чирж аваачаад машины тэвшин дээр шиджээ. Тэгээд эргээд хартал нэг бяруу хойд хөл дээрээ суучихаад мөөрөн уухилаад босож чаддаггүй гэнэ. Тэгсэн, амь тавин гартаа таарсан бүхнээс зуурч асан "өмхий хэнхэг" маань бярууны хойд хөлөөс барьж ханз татсан нь тэр аж. Ногоон малгайтангууд өмхий үнэртүүлэн уйлж хэвтээ хөөрүү хэнхэгийг жигших атлаа бярууг их өрөвдсөн байдаг.
Машин хөдөлсний дараа, хөөрүү хэнхэгийн хөгшин эх нь хүүгийнхээ, чацга шээстэй холилдож зурайх чирүүлсэн мөрийг нь уйлан хайлан цэвэрлэж хоцорсон гэдэг. Хөөрхий эх, хүүгийнхээ нялхад өлгийнөөс нь цэвэрлэж байсан чацгыг идэр насанд нь дахин нэг бөгөөд сүүлчийн удаа цэвэрлэжээ.
Нөхөр Н шиг хүний зовлонд дурлаж хөөрөөгүй ч гэсэн ногоон малгайтангуудын баривчилгааны явдалд газарчилж асан Ш гэгч нөхрийг мөн гай таарсан байдаг. Мань эр, баривчлагсдыг ачих ачааны машинаа хөлөглөсөөр ирэх ногоон малгайтангуудад очих айлыг нь олж өгч газарчилдаг байж.Нилээн удаагийн баривчилгаанд газарчилсан.Гэтэл,бодвол баривчлах эрчүүд барагдсан байлгүй,нэгэн ногоон малгайтан Ш-д өөрт нь хандан, дараагийн удаа өөрийг нь баривчлана гэдгээ хэлээд явсан байна. Хэлсэн ёсоороо сүүлийн удаа ирэхдээ Ш-ийг баривчлаад явсан юм.
Ш-д бусад буриад эрчүүдийг бодвол харин ч зол таарчээ.Олон мянган буриадын цусанд будагдсан ногоон малгайтангууд нэгэнт цуцчихаад байжээ. Тэгээд Ш-ийг 10 жил шоронд хорихоор яллан "өршөөжээ".
Их хэлмэгдүүлэлтээс хойш 70 гаруй жил өнгөрчээ. Их хэлмэгдүүлэлт бол хүчирхийллийн аймшигт "цунами" байсан. Үүнд 40 мянга гаруй гэмгүй монгол хүн өртсөн юм.
Тэр цунами монголчуудын "зүрхэнд" мартагдахааргүй орсон баймаар. Гэтэл интэрнэтийн "Монгол"-ыг харвал, одоо ч нүүрээ нуусан "ногоон малгайтан", түүний гар хөл болсон "хөөрүү хэнхэг" хэдэн мянгаараа байж байдаг байна!
70 жилийн өмнөх Н хашаан дээрээ суугаад орилдог байсан ахул өнөөдрийн "Н"-үүд интэрнэтийн ард нүүрээ нуучихаад "алаад өг! бууд! цаазал!" гэх зэргээр хөөрч байна. Тэд үнэндээ, яригдаж буй хэргүүдийн талаар наад захын мэдлэг мэдээлэлтэй байх нь битгий хэл тогтож анхаараад нэг үг ч гэхнээ хараагүй байх нь олонтоо.За бүр, улстөрийн бодлого,гэрээ хэлцэл,тэгээд тэр нь хуулинд нийцсэн эсэх гээд явчихвал ширхэг зүйл ч ойлгохгүй . Огт мэдэхгүй зүйлээмэддэг юм шиг хэнхэглэнэ, гол нь "цаазал"мэтийн үг чулуудах гэж тэр.
Популистууд, улстөрийн бүлэглэлүүд болон хэвлэл мэдээлэл, телевиз, сайтийн эздийн улстөрийн зорилготой гүтгэлэг панааланд хөөрүү хэнхэгүүд автамтгай. Харин үнэн худлыг бол ёстой сонирхох ч үгүй.
Хятад гэхээр "боогоод үхчихдэг" атлаа "Хятадад цаазаар авдаг" хэмээн мэдэмхийрэн хөөрнө. Хүний амь насыг эд материалаас дорд үздэг социализмд тэгдэг л дээ.
Нарийндаа ярих юм бол, коммунист дэглэмтэй Хятадын "тэргүүн туршлага"-ыг барууны олон шинжээчид улстөрийн өрсөлдөгчөө хилсдүүлсэн явдал байх магадлалтай хэмээн сэрэмжлүүлдэг. Учир юу гэвэл шүүх хурал маш хаалттай болдог. Бас,улстөрийн дарангуй, нээлттэй бус дэглэмтэй тул юу ч болсон байж мэднэ гэнэ.
Хөөрүү хэнхэгүүд ямар нэг хувийн учир шалтгааны улмаас хөөрч байгаа юм биш.Бариа тавианд өртөж буй хүмүүст хувийн өш хонзон, гоморхол,зэвүүцэлтэй этгээдүүдийг эс тооцвол хөөрүү хэнхэгүүдэд, мөнөөх туугдаж яваа хүмүүс гэм хийгээгүй, таних ч үгүй.
Хөөрүү хэнхэгүүд улсын өмнөөс уур нь хүрээд байдаг хэмээн өөрийгөө зөвтөгдөг байж магадгүй.Тэр худлаа. Чухамдаа хүмүүсийн төлөө жинхэнээсээ уур нь хүрдэг хүн популизм хийж худлаа дөвчигнөхгүй. Нүүрээ нуух ч үгүй. Жагсаал,цуглаанд хөлсөөр оролцохгүй.Аливааг шудрага зөвөөр шийдэхийг шаарддаг. Чин сэтгэлээсээ тэмцэнэ. Харин хөөрүү хэнхэгүүд хүний мууд дурлаж хөөрөхөөс цаашгүй.
Өөрийнх бодолоос хамаараахгүй далд ухамсарт нь атаархал, хүчирхийллийн ид /дотор хүн/ нуугдаж, тэр нь бариа тавиа харахаараа хөөрч гадагшилж байгаа юм. Фрейд (Фройд гэх нь бий) тэгж хэлсэн байдаг.
Бусдын мууг харж ид-ээ "салхилуулж" байгаа хөөрүү хэнхэгүүд цагаа болоход Н шиг арчаагүй. Өөр дээр нь "цааз" буувал өмдөндөө чацга алдаж өмхий үнэртүүлнэ. Эхнэр хүүхдийнх нь халуун өврөөс сугалж аваад хүйтэн шоронд суулгахын гачлан, хяслан тулахад хөсрий царайлна. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад "ардын дайсан" хэдийнээ болгочихсон олон түмнийг хараад цөхөрч шалчийна. Өөрийнх нь мууд дурлан даапаалах төрөл нэгт хөөрүү хэнхэгүүдээ хараад уйлж унжина.
Хөөрүү хэнхэгүүд ердөө л бусдын мууд дуртай дазайн /хүн/. Тэднийг тийм байхаар "хөг"-ийг нь Ахуй хөглөсөн. Ингэж хөглөгдсөн дазайнууд энэ ертөнцийг зовлонгийн мөн чанартай болгож байдгийг Будда ойлгоод хүмүүст хандан "Өөртөө хүсэхгүй муу үйлийг бусдад битгий хүсэж бай!" хэмээх категори императиваа айлджээ!
Энэ айлдварыг хөөрүү хэнхэгүүд сонсох хэрэгтэй. Бусдад учраад байгаа муу зүйл өөрт нь эргэж тохиох цаг ирэх учраас!
Э.Бат-Үүл
mongol · 2018/05/23
Turiin tolgoid huivaldaj hor hutgaj bie bienee alj hyadaj garaad ulsaa hyanaltgui tsulmuj baihii ni duugui haraad suuj baih ni. Tiim yum baihgui ci ter ueiig medehc ugui. Tsag ni irheer malgainii asuudal bosno. Huleegeed suuj bai. Cinii Elbegdorj c camaar tug tahij magadgui.
зочин · 2018/05/23
Битгий Хуцаа Батүүлээ, Та нар ямар нэг том Төсөл, Гэрээ хэлэлцээ хийхдээ Авилга авахгүй бусдад давуу Эрх олгохгүй Шударга Улс орон, Ард игэдийнхээ Эрх ашгийг бодож хийж байх юм бол Та нарын Хэнийг ч АТГ, Шорон 2 хүлээж авахгүй шүү дээ, Буруу Зөвийг ялгаж салгаж чадахаа байжчихсан Салга Дурак Чамаас л Ард иргэд Тэнэг байв гэж,
y · 2018/05/23
ene odo tun medemhiirtsen baagii ve.neeree malgai chini haana bailaa.sanuulj ugsun hund bayrlalaa. yun maanag maanag tum bichtsiin bee. enemees busad odoo hun bish uu ain.
Жагаа · 2018/05/23
Яг унэн. Монголчууд хун чанаргуй, шудрага бус ард тумэн. Одоо бур дэндээд бн. Гай нь таарвал олон мянган хуний цус урсгах хэлмэгдуулэлт дахиад хийж чадах л улс. Коммунизм сая сая хуний амийг хороосныг ходоодноосоо оор мэдрэмжгуй монголоидууд мэдэхгуй
Жагаа · 2018/05/23
Яг унэн. Монголчууд хун чанаргуй, шудрага бус ард тумэн. Одоо бур дэндээд бн. Гай нь таарвал олон мянган хуний цус урсгах хэлмэгдуулэлт дахиад хийж чадах л улс. Коммунизм сая сая хуний амийг хороосныг ходоодноосоо оор мэдрэмжгуй монголоидууд мэдэхгуй
Зочин · 2018/05/23
Энэ салаг өвгөн улсын хөрөнгийг хүүхэдтэйгээ нийлэн баруун солгойгүй хулгайлж луйвардаж идчихээд гэмт хэрэг нь илрээд ял зэм авах нь тодорхой тул бусдыг өмөөрөх биш уридаас өөрийгөө хамгаалах тактикаар янз бүрийн солиорлоо бичиж сандарч байх шив.
Зочин · 2018/05/23
Энэ салаг өвгөн улсын хөрөнгийг хүүхэдтэйгээ нийлэн баруун солгойгүй хулгайлж луйвардаж идчихээд гэмт хэрэг нь илрээд ял зэм авах нь тодорхой тул бусдыг өмөөрөх биш уридаас өөрийгөө хамгаалах тактикаар янз бүрийн солиорлоо бичиж сандарч байх шив.
ИРГЭН · 2018/05/23
ЭСЭРГҮҮ - ЦАГААН МАЛГАЙТ БАТҮҮЛ .
иргэд · 2018/05/22
Бат-Үүл ногоон малгай л үглээд байх юм өөрийнхөө цагаан малгайныхаа учир жанцанг хаацайлах гээд л байгаа юм биш биз Таны цагаан малгай хаана байлаа мартаж,мартагнуулж чадахгүй шүү
Зочин · 2018/05/22
Aрдчилалын алтан хараацай Э. Батүүл яалт ч үгүй үнэнийг бичжээ. Хүн санаатай санамсаргүй алдаа гаргаж болно. Хүмүүсийн алдааг шүүж буруу зөвийг тогтоогоогүй байхад зарим нэгэн арай дэндүүлж хэлэх хэлэхгүй болохгүй үгээр дайрж доромжилж яллах юм . Тухайн цаг үедээ Төр засгаа толгойлон ажиллаж байсан хүмүүсдээ ард иргэд бид хүндэтгэлтэй хандмаар юм ядаж шалгагдаж хоригдож байгаа энэ цаг мөчид бид нэг нэгнээ яллаад цаазлаад байна гэдэг үнэхээр гутамшиг . С. Баяар Ч. Сайханбилэг С. Баярцогт нарт хийсэн ажил ч байгаа байх алдаа ч байгаа л байх. Шүүх нь үнэн зөвийг нь шүүг. Алдаа байж болно алдсан дээр нь хэн нэгнийгээ ангал руу араас нь бүү түлх. Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла. Алдсан нэгэндээ урамын үг хайрла .
Зочин · 2018/05/22
Aрдчилалын алтан хараацай Э. Батүүл яалт ч үгүй үнэнийг бичжээ. Хүн санаатай санамсаргүй алдаа гаргаж болно. Хүмүүсийн алдааг шүүж буруу зөвийг тогтоогоогүй байхад зарим нэгэн арай дэндүүлж хэлэх хэлэхгүй болохгүй үгээр дайрж доромжилж яллах юм . Тухайн цаг үедээ Төр засгаа толгойлон ажиллаж байсан хүмүүсдээ ард иргэд бид хүндэтгэлтэй хандмаар юм ядаж шалгагдаж хоригдож байгаа энэ цаг мөчид бид нэг нэгнээ яллаад цаазлаад байна гэдэг үнэхээр гутамшиг . С. Баяар Ч. Сайханбилэг С. Баярцогт нарт хийсэн ажил ч байгаа байх алдаа ч байгаа л байх. Шүүх нь үнэн зөвийг нь шүүг. Алдаа байж болно алдсан дээр нь хэн нэгнийгээ ангал руу араас нь бүү түлх. Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрла. Алдсан нэгэндээ урамын үг хайрла .
gal · 2018/05/22
harvaas nariin zohion baiguulalttai bichsen surug namiin comment bnaa bna hm umhiirtsen um
zlb · 2018/05/22
tiim shuu het sensatslah bas tuilshrah yvdlaas unendee zalhaj bna shuu yu sonsson tuugeeree amidardag bolchihoj
zlb · 2018/05/22
tiim shuu het sensatslah bas tuilshrah yvdlaas unendee zalhaj bna shuu yu sonsson tuugeeree amidardag bolchihoj
zlb · 2018/05/22
tiim shuu het sensatslah bas tuilshrah yvdlaas unendee zalhaj bna shuu yu sonsson tuugeeree amidardag bolchihoj
baagii · 2018/05/22
Araggui l baatar hun shig bichjeee ene sociald baigaa ulaan huvisgalchdiin uneng l bichsen baina
зочин · 2018/05/22
БАТ-ҮҮЛИЙН БААТАР ЦОЛЫГ ХУРААЛГАХ АЯН ӨРНҮҮЛБЭЛ ЯАСАН ЮМ ВЭ
зочин · 2018/05/22
ЧИ ЯГ ЮУ ХИЙСНИЙ ТӨЛӨӨ БААТАР ЦОЛ АВСАН АА АРД ТҮМЭНД ХЭЛЭХ САЧИЙ БАЙНА УУ
ЗОЧИН · 2018/05/22
ЧИ ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДООД ЭНДҮҮРЭЭД БАЙНА АА? ШОУЧИН ХУЛГАЙЧ МИНЬ? АРД ОЛНЫ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААХ ЧИНЬ ЗӨВ АЖИЛ УУ? ХҮН АЛЖ, БААТАР ЦОЛ АВДАГ ЧИНЬ АРИУН ЯВДАЛ УУ? ОФФШОРТ МӨНГӨӨ ХИЙДЭГ НЬ ЮУНААС АЙСНЫ ШИНЖ ВЭ?
bold · 2018/05/22
bolij uz