“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг сэн дээ
2018/05/25
Монголын бөхчүүд хоёр хуваагдчихлаа. Хоёулаа Монголын үндэсний бөхийн холбоо нэртэй. Холбоод аль аль нь нөгөөгөө хүлээн зөвшөөрөхгүй. Чамгүй удаан хугацаанд хэрэлдэж талцлаа. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ түүний ард хуучин энэ холбооны тэргүүн байсан Д.Данзан, Р.Нямдорж, улсын заан Ц.Магалжав, улсын заан Б.Сайнбаяр, нөгөө талд нь бас тамга тэмдэг авчихсан Гачууртын Л.Чинбат бизнесмэн тэргүүнтэй бөхчүүд.
Түүний ард дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Ганболд, Улсын начин С.Дуламсүрэн, Х.Пүрэв тэргүүтнүүд жагсаж байна. Нэг ёсондоо баруун, зүүн аймгаараа талцсан шахуу юм уу даа.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтнүүд нь улс, аймгийн цолтой бүх бөхчүүдийн 80 хувь нь хуралдсан, албан ёсны ирцтэй гэгдэж байгаа үндэсний бөхийн Их эеэс сонгогдсон улс гэж өөрсдийгөө хэлээд байгаа. Л.Чинбатын талын улс, аймгийн цолтой бөхчүүдийн 20 хувь оролцсон гэх их хурлаас нь сонгогдсон талынхан. За ингээд хоёр бие рүүгээ хэвлэлээр бичиг цаас шидэлцэж, зодоон нүдээний ч сураг сонсогдож, сүүлдээ хоёр талаас төлөөлөл оролцуулж Ерөнхийлөгч хүртэл хүлээж авч уулзлаа. “Ойлголцож чадахгүй энэ мэт байдал үргэлжилвэл улсын цолыг чинь хураана” гэж Ерөнхийлөгч сануулсан. Гээд нэмэр болсонгүй. Хэрүүл үргэлжилсээр. Муу дээр муухай, муухай дээр улцан нэмэр гэгчээр уул уурхай, авлигын хэргээр хэдэн Ерөнхий сайд аснуудаа барьж хорьсон нь дотоод, гадаад ертөнцөд шившгээ хутгаж дуусахгүй байхад монголчуудын өв соёл, уламжлалын нэг бөхийн спортын хэдэн аваргууд нь ингэж талцаад муу муухайгаа дуудалцаж дуусахгүй нь.
Монголын төрийн бус байгууллагууд дотроо ганц том үндсэн хөрөнгөтэй нь угтаа Бөхийн холбоо байсан юм. Энэ нь Бөхийн өргөө. Бөхийн өргөө хэмээх өнөө муу дугуй байшингаа булаацалдаад, тэрийгээ сүүлдээ лацдуулаад, орлого олж байсан ганц эх үүсвэрээ хаагаад эцэстээ өөрсдийн ганц ажил болох улсын баяр наадмаар бөхөө барилдуулах уу, үгүй юу даа тулав. Бөхгүй наадмыг наадам гэх үү. Эрийн гурван наадмаас хамгийн их үзэгчтэй нь бөхийн барилдаан. Бөхийн хорхойтнуудад хөгшин, залуугүй багтана.
Тэгээд одоо энэ зуны наадмыг энэ их эвдрэлцлээрээ бөхийн барилдаангүй болгох вий. Монголын төр ч наадмаа хийдгээрээ хийх байх. Харин энэ хоёр холбоо нь наадам хийх нь үү. Бөхгүй бол наадам ямар ч сүр хүчгүй, амтгүй, утгагүй болно. Бөхийн барилдаан, бөхийн эрэмбэ гээч нь олон зуун жил уламжилж ирсэн. Дархан аваргууд нь өнөөдөр барилдаж байгаа залуу бөхчүүдийнхээ багш. Казакуудын хэлдэгчлэн аксакал нь. Увсын гаралтай улс, аймгийн цолтой, өнөөдөр ид барилдаж байгаа залуу бөхчүүдэд дархан аварга Х.Баянмөнх яалт ч үгүй нөлөөлнө.
Төв аймгийнханд А.Сүхбат аварга нөлөөлнө. Аварга биеийн тамирын төгсөгч бөхчүүд болоод зүүн аймгийн бөхчүүдэд Б.Бат-Эрдэнэ аварга яалт ч үгүй нөлөөлнө. Энэ аваргуудын талцал хуваагдал өсөрхүү байдал нь үнэхээр чинээндээ тулж Х.Баянмөнх аварга нь “Шударга бус наадамд барилдаж болохгүй” гэчихвэл улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар барилдахгүй. Монгол наадмыг ид чимж, үзэгчид барилдааныг нь харахыг хүсэн хүлээдэг аварга, арслангууд барилдахгүй бол ямар наадам болох билээ.
Өнөөх арслан Э.Оюунболдоо Б.Бат-Эрдэнэ аварга нь “битгий барилд” гэвэл наадам юу болохов. Эсвэл тус тусдаа наадам хийнэ гэх үү. Энэ янзаараа бид өнөө жилийн наадмыг үзэх нь үү. “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг сэн дээ. Японы сумогийн их аварга Ёкозүна нар сумогоо хөгжүүлэхийн төлөө хичээн чармайдаг бол Монголын их аваргууд улсаа тараах, ёс заншил уламжлалаа үгүй хийх л юм хийж байх юм.
Гэтэл ард түмэн энэ хэдэн бөхөө яаж бөөцийлж, яаж хайрлаж хүндэлдэг билээ. Нутгийн зөвлөл нь “Манай нутгийн бөх гайгүй барилдлаа” гээд аймгийнхаа аль өнгөтэй өөдтэй яваа хэдээсээ хэдэн төгрөг цуглуулж, үнэтэй чамин машин, байр орон сууц, мөнгө төгрөг өгнө. Монголын хэдэн бөхөд ард түмний хайр лав багадаагүй. Хөлстэй биеэс нь адис авч баярлаад, гэрт нь зочилвол хоймроо суулгаад хамаг байдгаа барьдаг. Монгол эрчүүдийн хамаг хийморь лундаа нь энэ хэдэн бөхчүүдэд л байдаг юм шиг дээшээ залахыг нь яана гээч. Сум орондоо бол сумын бөх нь нутгийн настны дараа л хүндлэгдэнэ. Засаг дарга бол бүүр хэддүгээр зэрэгт ч юм жагсана шүү. Аймгийнхан ч сүйд болно. За тэгээд улсын цолтой бол дээдэлнэ гэж сүйд. Ингэж хайр хүндлэлийг хүртэх хэрнээ манай энэ хэдэн бөхийн байж байгааг хар.
А.Сүхбат аварга Төв аймгаа залгих нь. Аймагтаа юу хийж гийгүүллээ. Бөхийн төлөө хийсэн гэхээсээ хэрүүл маргаан, хийснийг нь түмэн олон мэдэх боллоо. Нөгөө л хорин жилийн өмнө Бөхийн холбоо, Нямдорж гээд л хэрүүл хийж явсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн болчихоод өнөөхөө л яриад явах юм. Яасан ч мартдаггүй гомдол, хэрүүл, тэмцэл вэ. Хорин жилийн өмнөх байтугай хоёр хоногийн өмнөхөө ч мартаж л орхидог биз дээ, эр улс чинь. А.Сүхбат аваргын уран барилдаанч, дархан аварга, гавьяат тамирчин гээд шагшаад байгаа нь хувь хүний өөрийнхөө төлөө хийсэн л гавьяа. Улс орны хөгжилд тэр цол гуншин нь ямар ч нэмэртэй юм. Харин ч бөхийнхөө тэр олж авсан нэр төр дээрээ дөрөөлөөд УИХ-ын гишүүн болсон. Ингэж УИХ-ын гишүүн болж, хууль баталж, төр барилцах хэмжээнд хүргэчихээд арай өөр юм яриад явж баймаар. Улс орны хөгжлийн төлөө хөдөлмөр, цаг хугацаа, нервиэ зарцуулж болмоор юм. Гэтэл өнөөх л хорин жилийн өмнөхөө яриад явж байх гэж. Увсын бөхчүүд зөвхөн өөрийн аймгийн бөхийг л бөх гэж үздэг. Монгол бөхийг зөвхөн энэ нутгийнхан л эзэлж байх ёстой мэт аяглах юм.
Увсын бөх түрүүлвэл стадион дүүрэн “Увс нуур”-аа дуулна. Монголын Үндэсний бөхийн холбоо ч Увсынхнаар л дүүрэх ёстой мэт аяглана. Ингэж болохгүй ээ. Монгол бөхөд Монголын уламжлал нэвт шингэсэн байдаг. Монгол бөх бол Монголын л уламжлал, ёс заншлыг тээж явдаг том соёл. Хоёр талын хэн нь хэн байх нь пад алга. Увс нь байна уу, Хэнтий нь байна уу ард түмэнд хамаа ч байхгүй. Жалга доворхож, аймаг хошуурхаж, сүүлдээ ёс заншил, уламжлалаа, үндэсний дархлаагаа үгүй хийх нь. Монгол бөхөөр дамжуулж Монгол хэмээх цул үндэстнийг ястнаар нь хагалах олон жилийн бодлогыг энэ хэдэн аваргын нүүрэн дээр үзэх вий гэж эмээх юм. Манай улс хаа очиж үндэстэн ястнаараа, шашин шүтлэгээрээ дайн байлдаан хийгээд байдаггүй, дотоодын зөрчилгүй, энх тайван орон. Гэтэл энэ хэд маань нойроо хасан байж дугуй байшингаа тойрч нэг хэрэлдэж, дотор нь орж нэг заамдалцсаар өдийг хүрэв.
Ерөнхийлөгчийн хэлдгээр цол гуншинг хурааж хашраахгүй бол яваандаа гадны жаахан түлхээс ороход улсаа сүйрүүлэх нь байна. Өнгөц харахад бөхийн өргөөг тойрч хэрэлдсэн эдийн засгийн ойлголт юм шиг ч эдний энэ талцал, хэрүүлийн үр дүн цаагуураа Монголыг бутаргах нь. Энэ хэд маань эвтэй байвал улсын наадмаа уламжлал ёсоор сэтгэл тэнүүн үзэхсэн дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
gdggddgjgjddgjdgjdgj · 2018/05/27
buhchuudiig shagnaj uramshuuldagaa l bolichih.tegeed yahiig n har.bugd gulug bolood ys goridson nohoi shig aysaar bna.hair daahgui lalaruudad salaavch uguud buhiin urguug n uls medeldee avch niisleliin bieiin tamir sportiin gazart ugchih.durvuduud mongoliin undesnii buhuur barildahgui halhuud n barildag.durvud hasag buhiin holboo geed baiguulchih tegeed boloo.
Зочин · 2018/05/26
Bayanmonh guai l uhej dald orvol ene heruul alga bolno.
Зочин · 2018/05/26
Баянмөнх үхээд өгөөч үмхий минь. Сүхбатын цолыг хураагаачээ
Зочин · 2018/05/26
Баянмөнх үхээд өгөөч үмхий минь. Сүхбатын цолыг хураагаачээ
njuty · 2018/05/26
энэ Баянмөнх өөрөө хандив цуглуулаад бөхийн өргөө бариач дэ. хүний хийсэн зүйлд шунаад байхаа болиоч. яасан их шунал вэ? Сүхбатаа чи гэсэн ахиад бөхийн өргөө бариад түүгээрээ мөнгө олооч дэ. бөхийн өргөө бол яг үнэндээ Нямдоржийн хийсэн зүйл. одоохондоо хэнд өгөх яахаа энэ хүн мэдмээр байна шүү
Зочин · 2018/05/26
Бөхийн өргөөг баригдсан цагаас л Баянмөнх аварга хэл ам хийж булаацалдаж байна одоо болимоор юм
Зочин · 2018/05/26
Бөхийн өргөөг баригдсан цагаас л Баянмөнх аварга хэл ам хийж булаацалдаж байна одоо болимоор юм
зочин · 2018/05/26
чинбат БУХ НООЛОЛДООНЫХОО ХОЛБООГ БАЙГУУЛАЧЭЭ батэрдэнэ аварга халх үндэсний бөхийн холбоог аваад явсан нь олон түмэнд арай үнэмшилтэй бусуу би бөх хүний хүүхэд санаа зовох л юм
бох сонирхогч · 2018/05/25
Монгол улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жил учраа олохгуй хэрэлдэж байна. Ард олны хандиваар монгол бохийн оргоо босгоод бас л 20 гаруй жил хэрэлдэж байна. Тор засаг ИХурал нь хуулиа бариад 4 жил тутамд сонгогдоод солигдоод явж. Бохийн оргоонд хэдэн булэг хумуус ямарч салхи оруулалгуй 20 иод жил эзэн сууж байна .Ийм улгэр хэзээ дуусахыг хэн хэлж мэдэхгуй бололтой.
бох сонирхогч · 2018/05/25
Монгол улс ардчилсан нийгэмд шилжээд 20 гаруй жил учраа олохгуй хэрэлдэж байна. Ард олны хандиваар монгол бохийн оргоо босгоод бас л 20 гаруй жил хэрэлдэж байна. Тор засаг ИХурал нь хуулиа бариад 4 жил тутамд сонгогдоод солигдоод явж. Бохийн оргоонд хэдэн булэг хумуус ямарч салхи оруулалгуй 20 иод жил эзэн сууж байна .Ийм улгэр хэзээ дуусахыг хэн хэлж мэдэхгуй бололтой.