Мэдэгдэл
2018/05/29
2018 оны 05-р сарын 18-ны өдөр Талх чихэр ХК-ны “Нахиа” нэрийн бүтээгдэхүүнээс хүүхэд хордлого авлаа гэсэн мэдээ сошиал орчинд тарж хэрэглэгчдийг талцуулаад байсан билээ.
Энэ гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын төв лабораторийн шуурхай баг тухайн өдөр үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байсан бүтээгдэхүүнийг 4 өөр цэгээс дээж авч шинжилгээнд хамруулсан байна.
Улмаар шинжилгээний хариу гарсан бөгөөд Хор судлалын лаборатори,Химийн аюулгүй байдлын шинжилгээ буюу гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэх өвчин үүсгэгч илрээгүй мөн Афлатоксин буюу Хүнсний бүтээгдэхүүний химийн аюулгүй үзүүлэлт болох В1,В2,G1,G2 илрээгүй гэдгийг Мэргэжлийн Хяналтын Газрын төв лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Иймээс хэрэглэгч та бүхэн Талх чихэр ХК-ны бүтээгдэхүүн ямар нэгэн өвчин үүсгэгч бактер агуулаагүй чанарын стандартыг хангасан 100 хувь чанартай бүтээгдэхүүн гаргадагт итгэлтэй байж болох юм.