Оргил худалдааны төвийн мэдээлэл ташаа байжээ
2018/05/31
Өчигдөр буюу 5/30-ны өдөр “Оргил” худалдааны төвийн зүгээс Номин, Имарт сүлжээ дэлгүүрүүд үндэсний үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгчдээ шахаж өндөр үнэ тогтоон бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Энэ шалтгаанаас болж MCS coca cola компани Оргил супермаркетад бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоосон гэсэн мэдээлэл гаргасан билээ.
Гэвч энэ тухай MCS coca cola компаний зүгээс Имарт буюу Скай хайпермаркет ХХК руу тус мэдээлэл ор үндэсгүй, MCS coca cola компани нь хамтран ажиллах гэрээний хүрээнд өөр асуудлаар Оргил худалдааны төвтэй уулзах хүсэлтийг удаа дараа тавьсан хэдий ч татгалзсаны улмаас бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ зогсоосон болохоо албан ёсоор хүргүүлсэн байна.
Өрсөлдөөн ширүүсч байгаа энэ цаг үед хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг төөрөгдүүлэх нь ихэссэн байна.
Мөн үнийн талаар мэдээлэл авахад Coca cola Түмний ундаа 40 төгрөг, Бидний ундаа 10 төгрөгөөр Имартад Оргил худалдааны төвөөс хямд байсан ба Оргил худалдааны төвийн гаргасан мэдээлэл ташаа байжээ.
газтай ундаа ууж болохгүй · 2018/06/01
ХҮҮХДЭД газтай ундаа бүү өг. Хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож газтай ундаанаас татгалзах хэрэгтэй
Зочин · 2018/05/31
Hudal medeelel ugch jirin ard tumnig tuurugduulmeergui bn tsuuhun hedhen kompaniud bie biendee daisagnaltsmaargui bn unin sudalgaagaa hij boldoggui yum uu