Цагдаа! бүсээ зүүгээрэй
2018/06/01
Замын цагдаагийн барааг хараад “Тэнд цагдаа явж байна. Бүсээ хурдан зүүгээрэй”, гэх жолоочтой өдөр бүр таардаг. Автомашины суудлын бүсийг ял мэт хүлээн авдаг хүмүүсийн хувьд суудлын бүсийг бүслэх нь тийм чухал зүйл биш гэж ойлгодог.
Үнэн хэрэгтээ жолооны ард бүсээ зүүн гэдэг болзошгүй аюулаас таны болон бусдын амь насыг хамгаалж буй хэрэг гэдгийг ойлгодоггүй. Нүглийн нүдийг гурилаар хууран гэдэг шиг бэлэгдлийн чанартай суудлын бүс хэрэглэх нь хэнд ашигтай вэ гэдгийг ойлгох цаг болсон гэлтэй.
Зам тээврийн ослоор нэг жилийн хугацаанд 420 хүн нас барж, түүнээс гурав дахин их хүн гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдан, олон хоногоор эмнэлэгт хэвтдэг байна. Эдгээр иргэдийн 82,5 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй гэх шалтгаанаар нас бардаг байна. Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон зорчигчдын дунд судалгаа хийжээ. Урд суудалд зорчигчид 73 хувь бүсэлдэг бол тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчид 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэж судалгаа гарчээ.
Бүс хэрэглэсний ач холбогдол, зүүгээгүйгээс учрах хор хохирлын талаар манай улсад нарийвчилсан судалгаа одоогоор хийгдээгүй байгаа ч гадаадын зарим оронд хамгаалах бүс хэчнээн их ач тустайг гаргасан тооцоо, судалгаа байдаг аж. Урд суудалд сууж яваа хүмүүсийн гэмтлийг 48-57 хувиар, 90 км/цагийн хурдтай яваа машин осолдоход хүн нас барах явдлыг 55-63 хувиар, толгой, цээжний гэмтлийг 60-85 хувиар, хавирганы хугарлыг 28 хувиар тус тус бууруулдаг болохыг тогтоов.
updown.mn
Зочин · 2018/06/01
БҮСЭЭ БҮСЛЭХГҮЙ БОЛ ТЭГЭЭД ХОХЬ НЬ Л БОЛНО БИЗ ХЭНД ХАМААТАЙ ЮМ АМЬ АРАГ ЯСАА ХАМГААЛАХ НЬ ӨӨРИНХ НЬ ЭРХ