Бид гомдоожээ, уучил
2018/06/02
Эх үрсийн баярын өдөрт Монголын хүүхдүүдийн төлөө олон зүйлийг бүтээн байгуулж үлдээсэн харийн бэр Анастасия Ивановна Цеденбал-Филатова(1920 - 2001) агсныг дурсах гэсэн юм.
ХХ зууны Монгол Улсын түүхэнд тохиосон нэгэн чухал үйл явдал бол Ази тивийн анхны хүүхэд-багачуудын сайн сайхны төлөөх байгууллага - Хүүхдийн Төлөө Фонд байгуулагдсан явдал юм. Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова хэмээх энэ эрхэм хатагтайн дайчин шаргуу хөдөлмөр тэмцлийн ачаар 1972-1984 оны хоорондох арван хоёр жилийн дотор манай орны 18 аймаг, УБ, Эрдэнэт, Дархан хотуудад хүүхдийн цэцэрлэг-ясли, соёл боловсрол, эрүүл мэндийн цогцолбор барилгууд сүндэрлэн босч, манай үндэсний болоод сонгодог урлаг гадаадад алдаршиж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн дээшилсэн билээ. Анастасия Цэдэнбал-Филатова-тай энэ дүйцэх ийм их үйл хэрэг бүтээж, улс үндэстний хөгжил дэвшилд асар их хувь нэмэр оруулсан төрийн тэргүүний эхнэр, нийгмийн зүтгэлтэн эмэгтэй дэлхийн ямар ч улсын түүхэнд өдгөөг хүртэл төрөөгүй ажээ.
Тэртээх 1947 оны халуун зунаар ... зориг шулуудан Азийн Монголыг зорьж, ирээдүйн төрийн тэргүүн - Юмжаагийн Цэдэнбалын эхнэр болж ирсэн тэр нарийхан туранхай орос бүсгүй ийнхүү Монгол Улстай заяа холбож, мохошгүй эр зориг, дайчин шаргуу хөдөлмөр тэмцлээр ХХ зууны Монгол Улсыг соёлжуулан гэгээрүүлж, хүүхэд багачуудад буян үйлдсэн өнө мөнхийн гавъяа байгуулаад зогсохгүй Монгол Улсын их түүхэнд өөрийнхөө алдар нэрийг тамгалаад буцжээ.
“Миний 44 жил ханилсан эр нөхөр Юмжаагийн Цэдэнбал бол хэлсэн үг, хийсэн үйл хэрэгтээ эзэн болдог, төлөв даруу, хүнлэг энэрэнгүй жинхэнэ монгол эр хүн байсан. Ийм агуу хүний эхнэр болж, үр хүүхдийг нь төрүүлж хамтдаа насыг илээнэ гэдэг бол эмэгтэй хүний жаргалын дээд. Цэдэнбал ард түмэн, эх орондоо гомдоогүй ээ. Харин тэнгэрээс харж, хамгаалж байгаа гэж би итгэдэг. Түүх гэдэг агуу юм. Монголын түүхэнд Чингис хаан Цэдэнбал хоёр хамгийн агуу хүн болж мөнхөрсөн билээ'' гэж 2001 онд тэрээр хэлсэн байдаг. Ад үзэн зайлуулагдсанаас нь хойшхи 28 жилд ардчилагчид хүүхдийн төлөө юу ч босгоогүй, харин ч булаан авч, туйран болгож, буурин дээр нь баяжих хүсэлтэнгүүд буг болоод сууж байна. Бамбарууш кафед ноолуурын дэлгүүр орж, Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрт Хөрөнгийн бирж гээд хөлдүү үйлчилгээг байрлуулжээ. Хүүхдийн болгоныг өшиглөж хаясан болохоор үнэхээр цаг хугацаа таны үнэ цэнийг улам тодотгож, бидэнд үнэнийг ухааруулж байна. Хүүхдийн төлөө халуун сэтгэлээ зориулж явсан тэргүүн хатагтай таниас хожимдсон ч хүлцэл өчье.
Бид бас Монголыг 44 жил удирдсан улсынхаа эзнийг гомдоосон. Сүүлийн замд нь ч олигтой үдээгүй. Түүнээс хойш Монголын хааны заяа гудайсан. Нэг ч олигтой удирдагч төрсөнгүй. 28 жил үйлээ үзэж байна. Таны сүнсийг тайтгаруулж, хүлцэл эрж байна.
Н.Дуламсүрэн
зочин · 2018/06/03
цэдэнбал даргын уед хумуус их амгалан сайхан байжээ. Унэндээ тэр уед уйлдвэрлэл уйлчилгээ хуухдийн гэсэн бухий л зуйл байлаа Емч хувьчлалыг зев хийсэн байсан бол тэр уеийн уйлдвэруудийн газруудын техник технологийг боловсронгуй болгон ажиллуулсан бол енеедрийн энэ ядуурал байхгуй байлаа
Монгол · 2018/06/03
Энэ орос эмэгтэйн хийсэн зүйлийг ардчилалын 28 жилтэй харьцуулахад гутамшигтай гэхэд багадаад байгаа ....зориг баабар батуул ховордорж монголыг минь баллуурдаж хаясан
Монгол · 2018/06/03
Энэ орос эмэгтэйн хийсэн зүйлийг ардчилалын 28 жилтэй харьцуулахад гутамшигтай гэхэд багадаад байгаа ....зориг баабар батуул ховордорж монголыг минь баллуурдаж хаясан
Монгол · 2018/06/03
Энэ орос эмэгтэйн хийсэн зүйлийг ардчилалын 28 жилтэй харьцуулахад гутамшигтай гэхэд багадаад байгаа ....зориг баабар батуул ховордорж монголыг минь баллуурдаж хаясан
Зочин · 2018/06/03
бас Хүүхэд залуучуудын театр оргүй алга болж, хүүхдийн парк гишгэх газаргүй болсон доо
иргэн · 2018/06/02
Ардчилагч Батүүл, Элбэгдорж 2 эдгээр жинхэнэ Төр нийгэмийн Зүтгэлтэн Улсуудын дэргэд Хэн вэ, Эд нарын дэргэд хийж бүтээсэн зүйл юу байна, Юу ч үгүй, Гэтэл энэ 2 Буурлын хийж бүтээсэн зүйл одоо ч байж л байна,0
Зочин · 2018/06/02
Ardchilsan huvisgal geech yriad bdg samuurliig hiigchid tamd ochihlooroo tsedenbald tamluulna daa
зочин · 2018/06/02
1970 аад оны хүүхдүүд маш тайван амгалан аз жаргалтай байсан шүү
ю · 2018/06/02
ардчилал гэсэн пинууд хаананчгуй
ю · 2018/06/02
ардчилал гэсэн пинууд хаананчгуй
ю · 2018/06/02
ардчилал гэсэн пинууд хаананчгуй
Зочин · 2018/06/02
ардчилал гэсэн пинууд хаананчгуй
Зочин · 2018/06/02
ардчилал гэсэн пинууд хаананчгуй