Сайн байна уу. Би хоёр настай охин нөхөртэйгээ амьдардаг. Охиноо төрүүлээд л оюутан болохоор аав дээрээ хөдөө үлдээгээд нөхөртэйгээ хотод амьдардаг. Нөхөр гэр бүлтэй гэдэг маань бараг зүгээр бэлэгдэлийн шинж чанартай л болоод байгаа. 

Нөхөр ноднин жилээс өөр охинтой явж эхэлсэн. Түүнээс хойш гэртээ 1 сар гадуур, 1 сар гадуур явж байна. Охин ирэхээр л гэртээ ирдэг. Охиноо харсан болхоор сэтгэл нь эргээд хэсэг надтай хамт байна. Охиноо явчихаар нэг сар гаран л гэртээ байвал байна. Тэгээл тэсгэл алдаад л яалт ч үгүй цаад охин нь сэтгэлийг нь татаад байдаг бололтой алга болоод өгнө.

Охин ирсэн үед л нөхрийн царайг харна. Салая гэхээр охины асуудлаас болоод салж чаддаггүй. Нөхөр ч бас өөр хүнтэй түүнтэйгээ хамт байгаа хэрнээ салахгүй. Салвал охиноо авч сална гээд байх юм. Үнэндээ ийм бэлэгдэлийн чанартай хоёр жил үргэлжилсэн. Энэ тэнэг харилцаанаас залхаж байна.