"Голден Стэйт" аварга болж, Леброны фэнүүд сэтгэлээр унав
2018/06/09
Өнөөдөр өглөө NBA-гийн аварга багийг тодруулах плей-оффын дөрөв дэх тоглолт боллоо. Цувралд 3-0 тэргүүлж байсан "Голден Стэйт" эсрэг багийн талбай дээр аваргын титмээ авахыг хүсч байсан нь тодорхой.
Леброн Жеймсээр удирдуулсан "Кливленд" айлын талбайд сайн үзэлцсэн ч энэ жилийн "Голден Стэйт"-ийг зогсоох баг, хүн үнэндээ байхгүй байгаа. Дөрөв дэх тоглолтод аваргууд өрсөлдөгчөө 108-85 оноогоор тоглолтыг дуусгав
Финалын цувралын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор аварга багийн Кевин Дюрант шалгарсан. Кевиний хувьд Финалын үнэ цэнэтэй тоглогчийн хоёрдахь шагнал нь боллоо.
"Голден Стэйт"-ийн гол од Стефен Карри харин сүүлийн 4жилд гурав дахь титмээ хүртсэн.
“Кавальерс” багийн лидер ЛеБрон Жеймс өрсөлдөгч багаа өндөр үнэлж, “Ийм хүчтэй довтолдог багтай анх удаа учирч байна” гэж хэлсэн. ЛеБрон финалын цувралд тун сайн тоглосон ч ганц супер тоглогч супер багийн эсрэг яаж ч чаддаггүйг бид харсан. “Голден Стэйт” NBA-гийн аваргаар зургаа дахь удаагаа шалгарч байна.
Өмнө нь тэд 1947, 1956, 1975, 2015, 2017 онуудад түрүүлж байв. “Голден Стэйт” түрүүлсэн тоогоороо 4-т бичигдэж эхэллээ. Тэднээс олон түрүүлсэн баг бол “Чикаго” (6 түрүү), “Лейкерс” (16), “Бостон” (17) юм.