Сайн байцгаана уу? Та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Би 21 настай найз маань 20 настай бие биенийхээ хамгийн сайн найз буюу амины найзууд.

Бид хоёрын хооронд ямар ч нууц зүйл байдаггүй бөгөөд ямар залуутай уулзсан, уулзаж байгаа тэр ч байтугай унтаж байсан хүнээ ч нуулгүй нэгэндээ хэлдэг. Гэхдээ бид хоёр яг гал, ус хоёр шиг зан араншинтай тэр ширүүн зан араншинтай бол би эсрэгээрээ дөлгөөнхөн.

Гол асуух гэсэн зүйл нь тэрэнтэй уулздаг залуус надад дургүй харин миний уулздаг залуус түүнд дургүй. Та хоёр сайн найзууд мөн үү? хэмээх үгийг маш олон хүнээс сонсож байсан бас голд минь яс хаясан хүмүүс ч байгаа.

Бид хоёр нөхөрлөлөө зогсоохгүй ч яг яагаад эрчүүд нэгэнд минь дургүй байгаа юм бол? Зөвөлгөө өгөөч