Мэри Магдален гэх канад бүсгүй бүжигчин мэргэжилтэй аж. Тэрбээр гадаад төрхөндөө өөрчлөлт оруулахаар 20 настайгаасаа эхлэн гоо сайхны хагалгаанд оржээ. 

Одоо 24 настай Мэри гурван удаа хөх томруулах мэс засал хийлгэж 15 удаа уруул томруулах, хамар өндөрсгөх, өгзөг томруулах гэх мэт мэс засалд оржээ. Эдгээр эмчилгээнд 150 мянга гаруй доллар зарцуулаад байгаа аж. Тэгсэн хэдий ч мэс заслаа үргэлжлүүлсээр байгаа. 

Доорх зургаас түүний энгийн төрхөөс мэс заслын төрхөд хэрхэн өөрчлөгдсөнийг харж болно.