Леброн Жэймс Лос Анжелес Лэйкэрс багт нэгдэлээ
2018/07/02
Сагсан бөмбөгийн өнөө цагийн хамгийн шилдэг тамирчдын нэг Леброн Жеймс энэ жил Кливлэнд Кавалерс багт хүчин зүтгэн аваргын төлөө хүч үзсэн ч ялагдал хүлээн зуны амралтаа аваад байсан билээ.
Тэгвэл энэ сарын эхний өдрөөр хаагдсан тамирчидын солилцооны үеэр дараа улиралд хүч үзэх багаа сонгосон байна. Түүний хувьд Лос Анжелес Лэйкэрс багтай дөрвөн жилийн хугацаатай 154 сая долларын гэрээ байгуулжээ. Ингэснээр тэрбээр ирэх дөрвөн жил тус багийг удирдан тоглох эрхтэй боллоо. Үүнээс гадна түүний хүү мөн Лос Анжелес хотын ахлах сургуулийн багт шилжин ирсэн байна.