Баянхонгор аймагт төрийн албан хаагч бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ
2018/07/03
Сүүлийн үед бага насны хүүхдүүдтэй холбоотой таагүй мэдээлэл ихээр гарах болсон бөгөөд саяхан л гэхэд дахин нэг таагүй мэдээлэл сонсогдов.
Баянхонгор аймагт төрийн байгууллагын албан хаагч гэх нэгэн таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан жигшүүрт хэрэг гарсан талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Одоогоор энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл ирээгүй бөгөөд шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.
Ямартаа ч хэрэг үйлдсэн этгээдийг өчигдөр саатуулсан бөгөөд нэг сарын хугацаатайгаар түр саатуулахаар болсон байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрийн албан хаагч Б.Н-ийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Бага насны хүүхдүүд гэмт хэргийн золиос болж буй хэрэг сүүлийн үед ихээр гарч байгаад олон эцэг эх харуусч, мөн айдас дунд амьдарч байна.
mongol eej · 2018/07/03
muu durakuudiig hunguldug boloh heregtei baina
Зочин · 2018/07/03
Turiig iim archaagvi bolgoj chadsandaa elbegdorj tergvvtei ardchilaliinhan bayrlaj suudag bh daa
Зочин · 2018/07/03
buruu towch darchihlaa jikhuustmeer gedegiig darah gej bgaad mmmmmmmmmmmm 1-n sar uu mmmmm
Зочин · 2018/07/03
ШУУД БУУДАХ ХЭРЭГТЭЙ.