Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай нар допинг хэрэглэсэн гэж үзжээ
2018/07/05
Энэ жил үндэсний бөхийн 12 тамирчинд сэргээшийн эсрэг шинжилгээ хийлгэхэд хоёр тамирчнаас допинг илэрсэн талаар өмнө мэдээлэл тарж байсан билээ.
Эдгээр бөхчүүдийн нэрийг Бөхийн холбооноос зарлах боломжгүй, бөхчүүд дахин Б сорьцийн шинжилгээгээ өгөх ёстой. Тэрний дараа мэдээлэл тодорхой болно гэж байсан.
Тэгвэл хоёр бөхийн нэр тодорхой болжээ. Тодруулбал, Улсын заан Б.Соронзонболд, аймгийн арслан Б.Гончигтавхай хоёр допингийн шинжилгээ өгөхөөс татгалзсан учир тэднийг дүрмийн дагуу допинг хэрэглэсэн гэж үзжээ. Б.Гончигтавхайгаас чөлөөт бөхийн насанд хүргэгчдийн УАШТ-ий үеэр шинжилгээ авсан бөгөөд хориотой эмийн бодис илэрчээ.