Вьетнам улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2018/07/05
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд ноён Хоанг Ван Тхангийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд ноён Хоанг Ван Тханг нар гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн дараах хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллах, боловсон хүчний чадавхыг харилцан хөгжүүлэхээс гадна газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх шинэ техник технологи, мэдээллийн системийг ашиглах тал дээр харилцан туршлага солилцоно