180 орчим хурдан азарга шандасаа сорин гарааны зурхайгаас хөдлөж, 23 километрт уралдан түрүү магнай хүлгүүд тодорлоо. 

1. Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, сумын Алдарт уяач  Баянжаргалын Баттөрийн Бидэрт халиун. Уралдаанч найман настай Атарбаярын Буянжаргал  

2. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан. Уралдаанч есөн настай Батболдын Амартүвшин.

3. Төв аймгийн  Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч Галсандоржийн Түвшинбаяр 10 настай. 

4. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд. Уралдаанч 10 настай Ууганбаатарын Цэрэнбаяр.

5. Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр. уралдаанч 14 настай Цэрэндоржийн Мягмардорж тус тус хурдаллаа.